Swarovski болор шигтгээ бүхий тоос сорогч

 

Энэ тоос сорогч 20 мянган долларын өртөгтэй. Монголоор 47 сая төгрөг. Гиннесийн номонд дэлхийн хамгийн үнэтэй тоос сорогч хэмээн бүртгэгджээ. Цаашид үүнийг давж, хамаг мөнгөө тоос сорогчинд зарцуулах тэнэг байхгүй биз дээ. Энэ тоос сорогчид 3730 ширхэг Сваровски шигтгээ оржээ.

144 тэрбумын үнэтэй гар утас

Iphone 6 гар утасны зах зээлийн үнэ Монголд 650 мянган төгрөг байгаа. Харин Алибабад 99-199 долларын өртөгтэй байна. Тэгвэл энэ Iphone 6 гар утас 48 сая доллар буюу 114 тэрбум 910 сая төгрөгийн үнэтэй. Мэдээж алмаз, цагаан болон шар алтаар бүрэгдсэн. Гэвч жил бүр гар утаснууд шинэчлэгдсээр байгаа. Тэгэхээр 48 сая долларын өртөгтэй гар утас тун удахгүй ашиглалтаас гарч, эзнийхээ сефэнд хадгалагдах нь дээ.

Хөрөнгөтний ор

Сарын сая сая долларын орлоготой хөрөнгөтнүүд ийм орон дээр унтахаас ч яах билээ. Алт, алмаз, индранил зэргээр чимэглэж, интоорын модоор урласан энэхүү орны өртөг 6.3 сая ам.доллар. 16 сая төгрөгийн үнэтэй гэж ойлгож болно. Ийм орон дээр унтдаг хүн мөнх амьдрах биз дээ.

958 саяын үнэтэй алтан дугуй

24 кратын цэвэр алтаар бүрсэн энэ дугуй 400 мянган доллар буюу 958 сая төгрөгийн өртөгтэй. Дугуйны эмээл буюу суудал хэсгийг алмазаар бүрсэн. Гэвч алт нь зөөлөн метал учраас дугуйны бат бөх байдлыг алдагдуулж байгаа аж. Тиймээс дугуйны эзэн унаж бус харин ханандаа өлгөж, зочидод гайхуулж байгаа гэнэ.

Матрын арьсан шүхэр

Дэлхийн хамгийн үнэтэй шүхэр. Матрын арьсаар хийсэн учраас 5 мянган доллараар үнэлэгдэж байна. Энэ шүхрийг Италийн загвар зохион бүтээгч Анжело Галассо бүтээж, тэрбумтан Флавио Бриаторе борооны уснаас өөрийгөө хамгаалдаг байна. Дээд зэрэглэлийн. Гэвч борооны шүхэрт дээд зиндаа ярих шаардлага байдаг ч юм уу бүү мэд.

Цэнхэр банш

Нью-Йорк дахь алтан Гейтс ресторан үйлчлүүлэгчиддээ дэлхийн хамгийн үнэтэй банш санал болгож байна. Энэ банш найрлагад өвөрмөц цэнхэр өнгө, гүний цэвэр ус зэрэг багтана. Та цэнхэр банш идэхийг хүсвэл 8 ширхэгт 2400 ам.доллар/5.7 сая төгрөг/, 16 ширхэгт 4400 ам.доллар /10.5 сая төгрөг/ төлөх шаардлагатай болох юм.

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …