2017 оны хамгийн их орлоготой Европ одод

Энэ жилийн хувьд ашиг орлогоороо тэргүүлэгч олны танил 100 хүний “Celebrity 100” жагсаалтны 1/5 нь Европын алдартанууд байна. “Forbes”-ын мэдээлсэнээр “Харри Поттэр” цувралын зохиолч Роулин сүүлийн 12 сард 95 сая ам.долларын ашиг олсон байна. Тэрээр өдгөө дэлхийн хамгийн их ашиг орлоготой зохиолч бөгөөд энэ жилийн нийт орлогынхоо бараг талыг нь “Boy Who Lived” зохиолоосоо олсон. 2016 онд “Harry Potter and the Cursed Child”-ын 1,372,402 хувь нь зарагдсан юм.

Харин Кристиано Роналдо түүнийг удаалж 93 сая ам.долларын орлоготой ажилласан бөгөөд үүнд нь Реал Мадридтай давхар гэрээ хийж хамтарсан нь нөлөөлсөн.

100 хүнд багтсан 20 Европ олны танил хүний хоёр нь л эмэгтэй алдартан байсан бөгөөд үүнд Харри Поттерын зохиолчоос гадна дуучин Адель багтсан. Тэрбээр 69 сая ам.долларын орлого олжээ. “Forbes” сэтгүүл уг жагсаалтыг 1999 оноос хойш жил тутам гаргаж байгаа аж.

 

Б.Халиун


Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …