Эмч нар ирэх сарын 7-нд хугацаагүй АЖИЛ хаяна гэв

Related image

Эрүүл мэндийн байгууллагын ажилчид өнгөрсөн наймдугаар сараас хойш цалинг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж байгаа билээ. Тэд цалин нэмэгдүүлэх шийдвэр гарахаас нааш тэмцлийн үйл ажиллагааг зогсоохгүй гэдгээ илэрхийлж буй юм.

Тиймээс өнөөдөр Эрүүл мэндийн салбарын ажилчид хугацаагүй ажил хаялтад нэгдэхээ илэрхийлж мэдэгдэл хийж байна. Энэ үеэр Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар ажил хаялтын тухай ярилаа. 

Тэрбээр  “Монгол хүний алтан амийг хамгаалахын төлөө тууштай тэмцэж байна. Өнөөдрийг хүртэл тэмцлийн үр дүн гарсангүй. Тиймээс өнөөдөр Улаанбаатар хот, улсын хэмжээнд эрүүл мэндийн ажилтнууд цуглаан зохион байгуулж байна. Бид төр засгаас  цалин нэмээд өг гэж гуйгаагүй, бид гуйхгүй. Эрх баригчид сонгуулийн өмнө гарч ирэхдээ эрүүл мэндийн ажилтны цалинг нэмнэ гэж гарч ирсэн. Цалин нэмэх асуудлыг амласан юм. Өнгөрсөн Засгийн газрын төлөөлөлтэй бид цалин нэмэх асуудлаар хэлэлцээрт орсон. Гэвч өнгөрөгч дөрөвдүгээр сард цалин нэмэхгүй гэсэн үүргийг Засгийн газар ОУВС-аас авсан. Монгол улсыг засгийн газрыг ОУВС удирдахгүй. Бид амлалтаа биелүүлэхийг шаардаж яг энэ цагт улс орон даяар эмч, эрүүл мэндийн салбарын ажилчид цуглан Засгийн газраас цалин нэмэхийг шаардаж байна. Өнөөдөр 14 цагт улсын гурван талт хэлэлцээр эхэлнэ. Бид гарын үсэг зурах хүртэл тэмцлээ зогсоохгүй. Энэ тэмцэлд  21 аймгийн эмч, ажилтнууд тэмцэж байна. Бидний шаардлагаас доогуур хэмжээний шаардлагыг Засгийн газар тавибал  хүлээж авахгүй. Хэн нэгэн улс төрчдийн амлалт, нөхөн олговрын төлөө тэмцээгүй. Бид үндсэн цалингаа 50-аас доошгүй хувиар нэмэхийг шаардаж байна. Түүнээс биш 12-р сард нэмэгдэл олгоно гэсэн тайлбарыг хүлээж авахгүй. Эрүүл мэндийн сайд, эрх мэдэлтнүүдэд сануулах цуглаан зохион байгуулж байна”  хэмээн ярилаа.

Түүнчлэн хууль ёсны дагуу өнөөдөр ажил хаялт зарлах ёстой байсан ч арваннэгдүгээр сарын 7-н хүртэл хойшлуулсан” талаар хурлын үеэр мэдээллээ.

Э.Ариун


Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …