Эмч нар ирэх сарын 7-нд хугацаагүй АЖИЛ хаяна гэв

17/10/23 12:59

1311 Үзсэн

Related image

Эрүүл мэндийн байгууллагын ажилчид өнгөрсөн наймдугаар сараас хойш цалинг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж байгаа билээ. Тэд цалин нэмэгдүүлэх шийдвэр гарахаас нааш тэмцлийн үйл ажиллагааг зогсоохгүй гэдгээ илэрхийлж буй юм.

Тиймээс өнөөдөр Эрүүл мэндийн салбарын ажилчид хугацаагүй ажил хаялтад нэгдэхээ илэрхийлж мэдэгдэл хийж байна. Энэ үеэр Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар ажил хаялтын тухай ярилаа. 

Тэрбээр  “Монгол хүний алтан амийг хамгаалахын төлөө тууштай тэмцэж байна. Өнөөдрийг хүртэл тэмцлийн үр дүн гарсангүй. Тиймээс өнөөдөр Улаанбаатар хот, улсын хэмжээнд эрүүл мэндийн ажилтнууд цуглаан зохион байгуулж байна. Бид төр засгаас  цалин нэмээд өг гэж гуйгаагүй, бид гуйхгүй. Эрх баригчид сонгуулийн өмнө гарч ирэхдээ эрүүл мэндийн ажилтны цалинг нэмнэ гэж гарч ирсэн. Цалин нэмэх асуудлыг амласан юм. Өнгөрсөн Засгийн газрын төлөөлөлтэй бид цалин нэмэх асуудлаар хэлэлцээрт орсон. Гэвч өнгөрөгч дөрөвдүгээр сард цалин нэмэхгүй гэсэн үүргийг Засгийн газар ОУВС-аас авсан. Монгол улсыг засгийн газрыг ОУВС удирдахгүй. Бид амлалтаа биелүүлэхийг шаардаж яг энэ цагт улс орон даяар эмч, эрүүл мэндийн салбарын ажилчид цуглан Засгийн газраас цалин нэмэхийг шаардаж байна. Өнөөдөр 14 цагт улсын гурван талт хэлэлцээр эхэлнэ. Бид гарын үсэг зурах хүртэл тэмцлээ зогсоохгүй. Энэ тэмцэлд  21 аймгийн эмч, ажилтнууд тэмцэж байна. Бидний шаардлагаас доогуур хэмжээний шаардлагыг Засгийн газар тавибал  хүлээж авахгүй. Хэн нэгэн улс төрчдийн амлалт, нөхөн олговрын төлөө тэмцээгүй. Бид үндсэн цалингаа 50-аас доошгүй хувиар нэмэхийг шаардаж байна. Түүнээс биш 12-р сард нэмэгдэл олгоно гэсэн тайлбарыг хүлээж авахгүй. Эрүүл мэндийн сайд, эрх мэдэлтнүүдэд сануулах цуглаан зохион байгуулж байна”  хэмээн ярилаа.

Түүнчлэн хууль ёсны дагуу өнөөдөр ажил хаялт зарлах ёстой байсан ч арваннэгдүгээр сарын 7-н хүртэл хойшлуулсан” талаар хурлын үеэр мэдээллээ.

Э.Ариун

Share Button

Сэтгэгдэлүүд

9 сэтгэгдэл.
  • ..... 112.72.12.65

    2017/10/24 at 17:38

    Улсын эмнэлэгт очиж үзүүлээд шинжилгээ өгнө гэхэд өчнөөн төгрөгөөр л шинжилгээ хийлгэдэг тэр эмнэлэгийн эмч нь хувийн эмнэлэг эмчийн нэр зааж шинжилгээнд явуулдаг биздээ? Тэгээд шинжилгээний мөнгө хаана очдогийн бэ? заасан хувийн эмнэлэгт өгсөн мөнгө ч яахав хувийн эмнэлэгийнхээ эмчтэй хувааж авдаг байх тэр шинжилгээний олон мөнгө чинь цалингаас гадуурх орлого болдоггүй юм уу? Мягмараа энэ мөнгөний талаар тайлбар зөв хийхгүй бол та нарын хармаанд ордог л гэж боддогийн ш дээ?

  • зочин 203.91.118.180

    2017/10/25 at 09:38

    манай эмч нарын ур чадвар мэдлэг тун сайн шүү, харин бүгд биш зарим хэсэгт нь ёс зүй нэлээд дутмаг шүү,цалингын хувьд нэмэх хэрэгтэй,хүний амь насны төлөө нойр хоолгүй зүтгэдэг хүмүүс

  • Zochin 202.70.46.225

    2017/10/25 at 09:48

    Ene odriin mend eruul mendiin saidaa ene salbaraa orhiin ene olon chadvargui emch suvilagch naraas ehleech.Tetgevert garsan emgen,ovgon boon hamaatan sadan ene olon surguuli togsson bolovson huchin haana b.na.Zarim chadvartai orh b.gaal baihgehdee ene olon zahiin ger horoololiin orhoo tsegtsleechee ene olon davhar tetgever avch orh udirdaj b.gaa darga naraa boliulaach bas 3-n jil tasraltgui ajilsan gej yuch buteeltei zuil hiigeegui baij bas tetgemj avna odoo boliochee nudee olj ogooch dee.Boon sudalgaa avna ur dun baihgui.Ene tetgemjind odoo oorchlolt hiigeechee alii bolgon aih yum be ta chadna.

  • Зочин 66.181.183.65

    2017/10/25 at 13:42

    Маш чадвартай эмч нар байдаг боловч. Эргэж үйлчлүүлэгчтэйгээ ёс зүйн маш том алдаа гаргаж хийсэн гавъяагаа балладаг хүмүүсдээ. Цалинг нэмэх нь зөвөө,,,

  • aaagii 202.179.31.242

    2017/10/25 at 14:36

    emch nar ajil hayahad HEN hohiroh ve dund buyu dood davhargiinhan l hohirono. Naad deedsuud chini mongold emneleg baidgiig ch barag medehgui bh. Tangarag urgusun emch nar ajil hayj boldog yum bolov uu. EMSaidad- Orhiin emneleguudee tsegtsleh tsag bolson dandaa hamaatnuud. Ih zantai zagnasan zandarsan yaravgar humuus arai dendenen ee

  • Иргэн 202.9.43.112

    2017/10/25 at 15:38

    Цаадуул чинь өдөрт сая төгрөгөө алдах уу чадахгүй

  • Эмч 202.9.43.112

    2017/10/26 at 10:30

    УЛСАД АЖИЛЛАСАН БОЛЧИХООД ХУВИИН ЭМНЭЛЭГ РҮҮ ГҮЙДЭГ ЭМЧ НАРАА БОЛИУЛЧИХ

  • Anonymous 119.40.103.142

    2017/10/26 at 11:14

    би дэмжихгүй Энэ Мягмар болон СХД-ээс мөнгө идээд халагдсан Хажидмаа нар худлаа улс төр хийж байгаа Би ч адилхан эмч Эд нар АН ийн захилгаар ингэж байгааг эрүүл мэндийн салбарынхан мэдэж байгаа

  • ганчимэг 202.179.31.167

    2017/10/26 at 11:52

    улсад ажиллаад давхар хувийн эмнэлэгт ажиллаад явдаг мэр сэр буруу санаатай эмч нэртэй хүмүүсээ болимоор байна яагаад нэгийг нь сонгоод явж болдоггүй юм бэ

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


− 5 = 4