Живсэн хотын сүм хийдийн туурь хүн төрөлхтөний ирээдүйг зөгнөв үү

Домгоор бол нууц ёслолын үеэр хаад нар бурхад болж, ханхүү Принс Троёын хулгайлагдсан гүнж Хэлэнийг авчирдаг. 1,200 жилийн өмнө  “Thonis-Heracleion” хот усанд аажмаар живсэн байдаг. Энэ хотын талаар домогт л өгүүлдэг бол өнөөдөр хайгуулчид усан дороос баримттай зүйлсийг нь олж чадлаа. Археологич Франк Годдио багийнхантайгаа хамт “Thonis-Heracleion” хоттой холбогдох зүйлсийг олж чаджээ. Санхүү, эдийн засгийн чиглэлээр ажиллаж байсан Франк хэзээнээс л далай дор юу нуугдаж байгаа бол хэмээн сонирхдог байв.

Ингээд 1980 оны үед энэ сонирхолоо дагаж археологич болсон. Тэрээр ихэвчлэн газар доорх зүйлсийг судалдаг. Харин сүүлийн үед нилээд хайгуул хийсний эцэст Египтийн “Abu Qir” гэх тэнгисийн булангийн хэсгийн далайн усны ёроолоос сөнөсөн усан онгоц, сөнөсөн хотын сүм хийд, цогчин дуганы туурийг доторх дүрс бичгүүдтэй нь олсон бөгөөд эдгээрийг “Thonis-Heracleion” хоттой холбогдох зүйлс хэмээн үзэж байгаа гэнэ. Энэ нь эртний шашны төв, худалдааны бүс болсон газар байж.

Уг хотыг байгалийн хүчний улмаас сүйрсэн хэмээн үзэж байгаа бөгөөд далайн төвшингийн нэмэгдэлт болон хэд хэдэн томоохон газар хөдлөлт сүйрэлд нь гол нөлөө үзүүлсэн гэж үзжээ. Мөн хэрвээ учир битүүлэг дүрс бичгүүдийг тайлж уншвал хүн төрөлхтөний талаар хачирхалтай зүйлсийг бичсэн байгаа хэмээн таамаглаж байгаа аж.

 

Б.Халиун


Санал болгох мэдээ

Манай дэлхийн хамгийн их энергитэй хийгээд амар тайван зарим газар

Пирамид, Египет  Сахлын хутгыг ирлэх шаардлагагүйгээр өөрөө ир ордог тийм их энергитэй газар гэж Египетийн …