Дэлхийд гайхагдаж буй Монгол бүсгүй Б.Янжаагийн талаарх 10 баримт

“Авьяаслаг шведчүүд” шоунд оролцож, “Алтан баззер”-ын эзэн болж байсан шилдэг оролцогч Б.Янжаа саяхан Азийн аварга шалгаруулах оюун ухааны тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон. Тэгвэл дэлхийг гайхшруулж буй Монгол бүсгүй тавилга үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч “IKEA” брэндийн нүүр царайгаар тодорчээ. Түүний талаарх сонирхолтой баримтуудыг танд хүргэж байна.

1.  Б.Янжаа 1993 оны 12-р сарын 26-нд Улаанбаатар хотноо төрсөн.
Yanjaa-н зураг.
2. Тэрбээр дөрвөн настайдаа ээжийнхээ хамтаар Шведийг зорьж өнөөг хүртэл Стокольм хотод амьдарч байна.
Yanjaa-н зураг.
3.  Б.Янжаа 10 гаруй хэлээр ярьдаг. Үүнд: Англи, Франц, Герман, Португаль, Япон, Хятад, Швед, Монгол зэрэг хэлээр ярьдаг.
Yanjaa-н зураг.
4. Тэрбээр энэ жил зохиогдсон Авьяаслаг Шведчүүд шоу нэвтрүүлэгт оролцон алтан баззерын эзэн болсон.
Yanjaa-н зураг.
5. Тэрбээр Ой тогтоолын дэлхийн аварга, олон улсын их мастер бөгөөд Шведын нэрийн өмнөөс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон алтан медаль хүртсэн юм.
Yanjaa-н зураг.
6. “Авьяаслаг шведүүд” шоунд оролцож, “Алтан баззер”-ын эзэн болж байсан Б.Янжиндулам тавилга үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч “IKEA” брэндийн нүүр царай болжээ.
ikea yanjaa зурган илэрцүүд
7.  Янжаа нь өнгөрсөн сард болсон Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон бөгөөд  манай баг тамирчид 90 медалиас 73-ыг нь хүртэхэд түүний оролцоо их байсан билээ.
Yanjaa-н зураг.
8. Тэрбээр Шведээс гаралтай “IKEA” брэндийн 2018 оны загварыг багтаасан 328 хуудас каталогийг ердөө долоо хоногийн хугацаанд цээжилж, “IKEA”-гийн “амьд каталоги” болсон байна.
Yanjaa-н зураг.
9. 2015 онд Хонконгод болсон “Нэр, царай тогтоох олон улсын тэмцээн”-д 15 минутад 187 нэр тогтоож, дэлхийн рекорд эвдэж байсан юм.
Yanjaa-н зураг.
10.  Хэрэв шоуны ялагч болвол Швед хэл богино хугацаанд сурах утасны апплекейшн зохион бүтээх зорилготойгоо дуулгаж байсан.
Yanjaa-н зураг.

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …