Харви Вейнштейний киноноос Чаннинг Татум нэрээ татжээ

Холливудын жүжигчин бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг хэмээн буруутгагдаад буй нэрт продьюсер Харви Вейнштейнийг тойрсон шуугиан намжсангүй. Шил дараалан нэмэгдсээр буй түүний хохирогчдын хажуугаар шинэ кинонд нь хамтран ажиллах гэж байсан жүжигчин Чаннинг Татум хүртэл нэрээ татжээ.
Тэрбээр, “Ноён Вейнштейний хүчирхийллийн талаар үнэнийг дэлгэн ярьсан эмэгтэйчүүд бол жинхэнэ баатрууд юм. Тэд бидний бүтээхийг хүсдэг шударга, тэгш нийгмийн төлөө маш хүнд замыг туулж байна… Миний хувьд ‘Weishtein’ компанитай бэлгийн хүчирхийллээс болж амьдрал нь сүйдсэн хүүгийн тухай өгүүлэх ‘Forgive Me Leonard Peacock’ кинонд хамтран ажиллахаар болоод байсан юм.
Энэ нь тус компанийн оюуны өмч биш учир цаашид бид төслийг өөрсдөө үргэлжлүүлэх болно оо. Кино нийгэмд цочроо өгч, хүчирхийлэлтэй нийгмийг эрүүлжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Бид өөрсдөөрөө бахархах тийм сайхан эерэг өөрчлөлтийг хийж чадна гэдэгт найдаж байна. Далд нууц байсан үнэн ил боллоо, хамтдаа гар нийлүүлэн энэхүү хүчирхийллийг үгүй хийцгээе” хэмээн ярьсан юм. Чаннинг Татум тус киноны гол дүрийг нь бүтээж, өөрөө найруулж байгаа ажээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …