Торгоны замын онгон дагшин агуйнууд

Хятадын баруун хойд хэсгийн хилийн дагуух 50 орчим агуйг бүхэлд нь “Mogao” агуйнууд гэх ба Буддизм, Даоизм болоод бусад шашинтай холбогдох зүйлс дотор нь агуулагддаг байна. Эдгээрийг 1500 гаруй жилийн тэртээхтэй холбож авч үзнэ. “Mogaoku” гэдэг нь “хосгүй агуйнууд” гэсэн утгатай хятад үг.

Торгоны зам

Хамгийн анх 1,700 жилийн өмнөөс агуйнуудын доторх зүйлсийг гараар хийж эхэлжээ. 

Энд Будда болон Бурханы шашны судрууд, үүнтэй холбоотой олон зүйлийг дүрсэлсэн. Цаашилбал агуйнуудын доторх дурсгалт зүйлс, шавар баримлуудыг бүтээхэд туслалцаа үзүүлсэн хүмүүсийг ч дүрсэлсэн байна.

Домгоос үзвэл Юуэзун хэмээх лам 1000 Буддагийн дүрийг үзээд анх энэхүү дурсгалт газрыг бүтээх санаа төрсөн аж. Өдгөө агуйнуудад нийт 1000-аас илүү зурган болон барималан Будда байдаг.

Говийн элсэнд хучигдан, мартагдаад байсан энэхүү дурсгалт агуйнуудыг 1890 оны үед Даогийн лам Ван Юуанлу илрүүлж, дахин сэргээн, өөрөө хамгаалагч нь болжээ. Лам 1900 оны үед эндхийн нууцлаг газарт нь хадгалсан байсан гар бичмэлүүд олсон аж.

Алслагдсан, хуурай газарт агуйнууд байдаг болохоор доторх зүйлс нь сайн хадгалагдсан байна. “Library” нэртэй агуйгаас 868 оны үед бүтээсэн “Очироор огтлогч судар” бүтнээрээ олдсон.

 

Б.Халиун


Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …