Ц.Энхжин: Удахгүй сайхан мэдээтэй уулзъя

800

”Miss World 2017″ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр Ц.Энхжин шалгарсан билээ. Тус  тэмцээн 11 дүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах юм. Тэгвэл өчигдөр буюу баасан гарагт Ц.Энхжин эх орноо төлөөлөн оролцохоор тэмцээн болох улсыг зорьжээ.

Тэрбээр “Эдгээр өдрүүдэд дэргэд минь байж, дэмжиж тусалсан та бүхэндээ чин сэтгэлийн угаас талархаж байна. Миний цахим хаягууд дээр чин сэтгэлийн зөвлөгөөнүүд, амжилт хүссэн ерөөл, намайг хурцлах шүүмжүүд ирүүлж байгаа. Та бүхэн миний хамгийн дотно зөвлөгч юм шүү. Би ганцаараа биш, гурван саяуулаа гэж бодон өөдрөг сэтгэлээр бэлтгэлээ сайн базаасан.  Энжи нь очоод бүхий л чадлаа дайчлан оролцохоо амлаж байна. Ард минь үлдэж, сэтгэл зүрхээрээ дэмжих монголчуудтайгаа сайхан мэдээтэй эргэн уулзана гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …