Загварын ертөнцийг шуугиулаад буй “төрмөл” модель охин

17/10/21 12:39

2037 Үзсэн

Яасмин Вижналдум 1998 оны долдугаар сарын 10-нд Нидерландын Амстердамд төрсөн. Тэрээр 17 насандаа “Прада”-гийн нүүр царай болж чадсан бөгөөд загвар өмсөгч хүнд байх ёстой бие болон өвөрмөц төрх нь загварынханд ихэд саашаагдаад байгаа юм. Яасмин 178см өндөртэй.

Valentino, Chloe, Giambattista Valli, Kenzo болон Loewe зэрэг алдартай олон компанитай хамтран ажиллаж, American Vogue, Vogue Japan, болоод V Magazine-ы нүүрэнд гаран, Парис, Нью-Ёорк, Лондон зэргийн загварын долоо хоногт завгүй ажиллаж байгаа.

Тэрээр хамгийн анх Амстердамын ‘Elite” агентлагтай хамтран ажиллаж загварын карьераа эхлүүлсэн.

Яасмин өөрийгөө “Би халамжтай, сониуч, галзуу, хөгжилтэй, аз жаргалтай” хэмээн тодорхойлсон.

16 настайгаасаа интернетээс загварын талаар мэдээлэл цуглуулж эхэлж. Мөн загвар өмсөгчийн мэргэжлийн талын зүйлсийг эндээс судалж, сурч эхэлжээ.

Түүний үлгэр жишээ авдаг загвар өмсөгч нь Кэйт Мосс юм.

Хэрвээ ямар нэг кино гаргавал загварын ертөнцийн талаарх баримтат кино хийх хүсэлтэй байгаа. Учир нь “Энэ ертөнцийнхөн хэрхэн ажилладаг хийгээд ямар их цаг наргүй, завгүй  байдаг, мөн ямар их сонирхолтой ажил болохыг нь хүмүүст харуулмаар байна” гэжээ.

Загвар өмсөгч хүн хоолны дэглэм барина. Харин Яасмин заримдаа дуртай хоол болон амттануудаа идчихнэ. Тиймээс “Хооллолтондоо илүү их анхаарч эхлэх гэж байгаа” гэж нэгэн ярилцлагандаа хэлсэн.


 

 

Б.Халиун

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


8 − 6 =