Налайх дүүрэгт цэрэг татлага явагдаж байна

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд намрын цэрэг татлага эхэллээ. Налайх дүүргийн хэмжээнд 2017 оны 2 дугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд өнөөдөр өглөө 08 цагт эхэллээ.

Налайх дүүргийн цэрэг татлагын товчооны дарга Ж.Алтангэрэл нээж хэлсэн үгэндээ: “Аав ээжийн хүү байсан бол одоо эх орны эр цэрэг болдог хариуцлагатай даваа юм. Энэ албанд тэнцэнэ гэдэг бол нэг бахархал мөн. Та бүхэндээ амжилт хүсье” гэв.

Мөн энэ үеэр хилийн цэрэгт алба хаасан түрүүч Б.Баттамир цэргийн зарлан дуудах мэдэгдэл авч хүрэлцэн ирсэн залуустаа хандаж үг хэллээ. “Эр цэргийн алба хааж, үг тэнгийн залуустай эх орноо хамгаална гэдэг миний хувьд бахархал байлаа. Цэргийн алба хааснаар олон сайхан найз нөхөдтэй болохын цэрэгцээ биеийн болоод сэтгэлзүйн хувьд төлөвшил суудаг гэж боддог. Та бүхнийг эх орноо хамгаалах хариуцлагатай албанд зүтгэж, эх орныхоо өмнө хүлээсэн эр хүний үүрэг хариуцлагаа биелүүлэхийг уриалж байна” гэсэн юм.

Цэрэг татлагын товчоогоор орох 18-25 насны цэргийн зарлан авсан иргэн нь:

Цэргийн үүрэгтний үнэмлэх

Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

Нийгмийн даатгалын дэвтэр

Иргэний үнэмлэх

3х4 хэмжээтэй цээж зураг \2 хувь\ авч ирнэ.

оны 2 дугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага 20, 21-ний өдрүүдэд МСҮТ-ийн байранд болно.

Зарлан дуудах хуудас авсан залуус холбогдох бичиг баримттайгаа цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэй.

18-25 насын залуус та бүхэн иргэний үүргээ биелүүлэн цэрэг татлагад идэвхитэй оролцоно уу.

 НДЗДТГ

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …