БНХАУ-ын ХКН-ын XIX их хурал 7 хоног үргэлжилнэ

ХКН-ын БХТ-ийн XIX их хурал 18-ны 09:00 цагт Бээжинд нээлтээ хийж, 10 дугаар  сарын 24-н хүртэл нийт 7 хоног үргэлжилнэ. Тус хурлаар ХКН-ын намын дүрмийг өөрчлөх зэрэг таван гол хөтөлбөртэй юм. XIX их хурал 17-ны үдээс хойш Ардын Их  Хурлын танхимд анхны хэвлэлийн бага хурал хийж, их хурлын хэвлэлийн төлөөлөгч Түө  Жэнь гадаад дотоодын сэтгүүлчдэд эдгээр мэдээллийг өглөө.

Мөн үдээс хойш XIX их  хурал Ардын Их  Хурлын танхимд бэлтгэл хурал хийж, Ши Жиньпин хурлыг даргалан, их  хурлын хөтөлбөрийг баталжээ.

Их хурлын гол хөтөлбөрт:  18 дахь сонгуулийн төв хорооны тайланг сонсож, хэлэлцүүлэх, ХКН-ын дүрэмд засвар  оруулах төслийг хэлэлцүүлэн батлах зэргийг хамарч байгаа тухай Түө Жэнь  танилцуулжээ.

Намын дүрэмд өөрчлөлт  хийх бол XIX их хурлын чухал үүрэг мөн, намын дүрэмд зохих засвар оруулах бол ХКН-ын зуршил юм гэж Түө Жэнь хэлэв.

Тэрээр: XIX их хурлын  төлөөлөгчдийн эрхийг шалгах зөвлөлийн шалгасны дүнд 2280 төлөөлөгчийн эрх нь  хүчинтэй бөгөөд 4.5 сая үндсэн шатны намын байгууллага болон 89 сая намын  гишүүдийг төлөөлж, XIX их хуралд оролцоно гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ

Эх сурвалж: solongonews.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …