Дуучин Т.Ариунаа “21 жилийн дараа” эргэн ирлээ

Т.Ариунаа-н зураг.

Утасны чинь дугаар

Урууланд минь байдаг

Янаг уруулын чинь бал бурам

Мансууруулах бодистой байдаг”  хэмээх шүлэгтэй дууг та бүхэн санаж буй биз ээ. Одоогоос 21 жилийн өмнө үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж байсан “Утасны дугаар” дууг Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа дахин шинэчилж фенүүддээ хүргэхээр болжээ. 1996 онд анхны “Эрос № 1” хэмээх цомгоо гарган тус ондоо анхны бие даасан тоглолтоо хийсэн байна. Уг цомогт багтсан “Мартахгүй”, “Баяртай гэж хэлж чадахгvй”, “Анхны хайр” зэрэг дуунууд нь нилээд их амжилт олсноор түүнийг алдар хүндтэй дуучин болгож чадсан юм. Уг цомогт багтсан “Утасны дугаар” хэмээх дуу нь маш өвөрмөц шийдэлтэй болсон нь тухайн үедээ олны таашаалыг хүртэж байлаа.

Дуучин Т.Ариунаа “Cosmic Ариунаа” хэмээх шинэ цомогт багтсан “Утасны дугаар” дууны клипыг фенүүддээ тун удахгүй хүргэх гэнэ. Түүний ээлжит тэсрэлтийг тэсэн ядан харах үлдлээ.


Санал болгох мэдээ

Дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийн төслүүд хэрэгжиж байгаа

2016 он хүртэл Улаанбаатар хот болон орон нутагт нийт 100 мянган айлын орон сууцны зорилтот …