Төрөөс төрсөн тэрбумтаны тоог Л.Энх-Амгалан гишүүн нэмэх үү

Сар гаруй хугацаанд сайдын үүрэг гүйцэтгэгчид удирдан  ажиллаж байсан салбар яамд сайдтай болж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Монгол төрийн гүйцэтгэх засаглал бүрэн бүрэлдэхүүнээрээ өнөөдрөөс ажиллаж эхэллээ.

Олон нийт У.Хүрэлсүхийн Засгийн газраас олон зүйлийг хүсэн хүлээж байгаа. Одоо харин  Ерөнхий сайд хэлсэн үгэндээ хүрч ажиллаж чадахыг харах үлдлээ.

Үүнтэй зэрэгцэн анх яагаад Засаг унах болсон, дараа дараачийн процесс хэрхэн өрнөснийг бид товчхон санах хэрэгтэй. Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцах тухай ярьсан, сайд нартаа тендер өгсөн  явдал нь МАН-ын дарга  М.Энхболд, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарыг огцруулах үндэслэл болсон.

Нам дотроо төдийгүй өөр  намтай нийлэн  хувийн болон компанийн эрх ашгаараа нэгдэж төрийн өмч хөрөнгөөс завшдаг шударгас бус үйлдэл гаргадаг байж болох олигархи бүлэглэлтэй хатуу тэмцэнэ гэдгээ шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлсэн.

Тиймдээ  ч тэрбээр МАН-ын дарга М.Энхболдоос Монгол улсын Шадар сайдад нэрийг нь дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай хамтран ажиллахгүй гэдгээ илэрхийлсэн.

Л.Энх-Амгалан гишүүний хувьд хэдийгээр төрж өссөн Хөвсгөл аймгаасаа сонгогдон УИХ-ын гишүүн болсон боловч Монголын хамгийн том компанийн нэг болох MCS группээс “төрсөн улс төрч”, мөн энэ компанийн эрх ашгийг илэрхийлдэг, бас хамгаалдаг  хүн гэж хэлж болох.

Түүний намтараас харвал тэрээр 1996 оноос 2012 он хүртэл MCS компаниас ажлын гараагаа эхэлж, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн даргаас  MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч болтлоо дэвшин ажилласан байдаг. MCS группын  хувьд Монголын төрийг МАН, АН аль нь удирдахаас үл хамаараад төрөөс зарлах тендерийн бараг 80 орчим хувийг дангаараа авдаг гэдэг.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрох нэг шалтгаан болсон Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр тэргүүтэй сайд нарт олгосон гэх концессийн гэрээний асуудал бол эдгээр гэрээний үнийн дүн нь  төрөөс ажил гүйцэтгэхээр тендер авсан MCS группын дэргэд юу  ч биш гээд  та боддоо.

Нэгэнт Л.Энх-Амгалан гишүүн   MCS группд олон жил ажиллан, энэ компанийн  эрх ашгийг илэрхийлдэг байж болзошгүй тул түүнийг Шадар сайдаар болон аль нэг салбарын сайдаар томилох нь  ашиг сонирхолын зөрчил үүсгэнэ гэсэн үг. Ийм ч учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг дэмжээгүй биз.

Ер нь ашиг сонирхолын зөрчилтэй байж болзошгүй  улстөрчдийг төрийн өндөр албан тушаалд томилохоос татгалзуулдаг ийм жишиг тогтох хэрэгтэй. Ингэж байж шударга ёс нийгэмд бодитой хэрэгжих болно.

Ц.Бат


Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …