“Нийтийн Удирдлага дахь Тогтвортой Хөгжил” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхим,Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл, Орон Нутгийн Тогтвортой Хөгжлийн Институт, ХБНГУ-ын Шпайрын Төрийн Захиргааны Их Сургууль, ХБНГУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), АНУ-ын Анкореж дахь Аляскын Их Сургууль хамтран олон улсын эрдэм шинжилгээний цуврал хурлыг 6 дахь жилдээ “Нийтийн Удирдлага дахь Тогтвортой Хөгжил”сэдвээр өчигдөр “Шангри-ла Ballroom-д зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү олон улсын эрдэм шинжилгээний цуврал хурал нь анх 2012 онд “Нийгэм Эдийн Засгийн Хөгжил-Төрийн Захиргааны Шинэчлэл”, 2013 онд “Эдийн Засгийн Хямрал-Төрийн үүрэг”, 2014 онд “Том төрөөс-Ухаалаг төр лүү”, 2015 онд “Төрийн албаны ажил эрхлэлтийн ирээдүй ба Төрийн Захиргааны хүний нөөцийн хөгжил”, 2016 онд “Нийтийн Удирдлагын байгууллагын орчин үеийн чиг хандлага” гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдсанаас хойш 6 дахь удаагаа ХБНГУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн дэмжлэгтэйгээр энэ жил зохион байгуулагдсан юм.

Тус эрдэм шинжилгээний хуралд Шпайрын Төрийн Захиргаа Судлалын Институтийн захирал, МУИС-ийн Хүндэт доктор ночн Проф. Др.Цыков, МУ-ын Төрийн Албаны Зөвлөлийн Жинхэнэ гишүүн ДР.С.Цэдэндамба, ХБНГУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрийн захирал МУИС-ийн Хүндэт Доктор ноён Др. Стефан Ханселманн, Сингапур дахь Ази-Номхон Далайн бүс, Японы SAP Их дээд сургуулиудын холбооны захирал Криспиан Тан, БНСУ-ын Нийтийн Удирдлагын Институтын Др. Өнжү Ким, АНУ-ын Анкореж дахь Аляскын Их Сургуулийн Бизнес, Нийтийн Удирдлагын сургуулийн Проф.Др.Цон Даффи, МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхимийн эрхлэгч Проф.Др.Н.Бурмаа нар “Нийтийн Удирдлага” дахь тогтвортой хөгжлийн хүрээнд илтгэл тавьж салбар хуралдаануудаар хэлэлцүүллээ.

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.