Хийлч Дээгий: Амьдралдаа анх удаа гүн шоконд орлоо

17/10/19 11:54

3743 Үзсэн

Degi Chuhalaa-н зураг.

“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шүүгч хийлч Дээгий саяхан онгоцны осолд өртөх шахжээ. Тухайлбал Индонез улсын Бали арлыг зорьсон онгоц ослын буулт хийж азаар эсэн мэнд газардсан байна.

Тэрбээр “Бали орох нислэг амьдралдаа анх удаа орж шоконд орлоо. Ойролцоогоор нисээд нэг цаг орчим болсны дараагаар “Air Asia” онгоцны үйлчлэгч нь аймшигтай хашхираад бүгдийг нь бүр бүх хүмүүсийг гүн шоконд оруулаад өөрөө сандраад үхэнгээ алдав. Бүх хүмүүс доошоо доошоо гээд, За ингээд террористууд нь ороод ирж байгаа юм байна гэж бодлоо. Тун удалгүй хүчил төрөгчийн маск орж ирээд юу юугүй бүгд зүүгээд агаарын дутагдалд орж эхэллээ. Зүгээр л айсан, залбирсан. Тэгээд ослын буулт хийгээд бүх хүмүүс уйлалдаад тэврэлдээд кино болов. Яах ч ёстой юм бүү мэд энэ үед. Ямар ч байсан амьдралд харамсахгүй л амьдрах ёстой юм байна гэдгээ ахин дахин ойлголоо. Сэтгэл, итгэл, залбирал урам хайраа илгээсэн бүх найзууддаа баярлалаа. Та нартаа одоо сайн хандаж байна аа” хэмээсэн байх бөгөөд түүний ослын буулт хийж байх үеэр авсан зураг Австрали болон Арабын Эмиратын сонины нүүр хуудаснаа заларчээ.

Share Button

Сэтгэгдэлүүд

1 Сэтгэгдэл.
  • Даргаа 202.21.108.41

    2017/10/21 at 08:29

    Үхэж байхдаа ч сэлфи аваасай, манайхан лаг шүү

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


× 2 = 10