“Залуучууд, оюутны их наадам – 2017” ОХУ-ын Сочи хотод болж байна

Бүх дэлхийн залуучууд оюутны их наадам (фестивал) ОХУ-ын Сочи хотод 10 дугаар сарын 14-ээс 22-ны өдрүүдэд болж байна. Энэ үйл ажиллагааг (ВФМС) “ОХУ-ын хүүхэд залуучудын зөвлөл” хариуцан зохион байгуулж байгаа бөгөөд Москвад энэ арга хэмжээний нээлтэнд зориулсан баярын жагсаал хэдийнэ эхэлж, улмаар Сочид их наадмын үйл ажиллагаа явагдаж эхлэв.

Олимпийн хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн очиж, их наадмын зочид болон оролцогсдод мэндчилгээ дэвшүүлэн, баяр хүргэв. Энэ үйл ажиллагааны нэгдсэн чуулганд (хуралдаанд) дэлхийн улс орнуудаас ирсэн 25 мянган залуус нэгджээ. Үйл ажиллагааны гол зорилго бол олон янзын шашин соёлын төлөөгчдийн харилцан ойлголцлыг бий болгож, эвцүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Сочид уг үйл ажиллагаанд оролцох 150 орны төлөөлөгчдийг хүлээн аваад байгаагийн дотор найман мянган сайн дурынхан оролцож байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах эрхийг Орос улс өнгөрсөн 2016 онд өөртэй авсан ба эл үеэр фестивалийн бэлтгэл ажлыг зохион байгуулах хорооныхон Венесуэлийн Караксед цуглаж, Оросын уг шийдвэрийг нэгэн дуугаар сайшаасан юм.

ОХУ-ийн хүүхэд залуучуудын зөвлөлөөс энэхүү саналыг Ерөнхийлөгч Путинд өргөн барьсны дараа ерөнхийлөгчийн саналаар чуулганы агуулга, зорилго, бэлтгэл зохион байгуулалтын талаар томоохон хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ.

Чуулганы үеэр бүх дэлхийн залуусын дунд яригдах, (гэгээрүүлэх) сэдвүүд нь:

  • -Соёл ба даяарчлал (үндэстнүүдийн соёлыг дээдлэх, олон янзын соёл бүхий үндэстний төлөөлөгчдийн нэгдлийг бий болгох, түүнчлэн уран бүтээлийн тухай)
  • -Эдийн засаг, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх тухай, эдийн засгийн мэдлэг хуваалцах, түгээх (боловсрол, шинэ технологи, шинэ санаанууд, нээлттэй харилцаа)
  • -Нийгмийн салбар, баялаг бүтээгчид, сайн дурынхан түүнчлэн улс төр ба аюулгүй байдал гэсэн чиглэлийг хамарч байна.

Энэ өдрүүдэд чуулган, их наадмын хүрээнд уран бүтээлийн болон шинжлэх ухааны бүтээлүүдийн үзэсгэлэн, нээлттэй лекцүүд, сонгодог бүтээлийн хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж байна. Зохион байгуулагч ОХУ-ын зүгээс төлөөлөгчдөд зориулан жаз хөгжмийн концерт, балетчдийн тоглолт, мөсний үзүүлбэр, кино үзвэр, циркийн тоглолтуудыг өргөн барьж байгаа юм.

Спортын арга хэмжээний хөтөлбөрт нь унадаг дугуйчдын холын зайн уралдаан (марафон), адал явдалт буюу эр зориг шалгасан (экстрем) спортын тэмцээнүүд, спортын чөлөөт тоглолтууд орж байгаа аж.

Оросын алдарт телевизийн сэтгүүлч Яна Чурикова, Мөсөн гулгалтын аварга Ирина Слуцкая, ОХУ-ын ардын жүжигчин, Москвагийн циркийн дарга Эдгард Запашный, Өндрийн харайлтын аврага Елена Слесаренко, ОХУ-ын Залуучуудын үндэсний зөвлөлийн (ООНМ) ерөнхий нарийн бичгийн дарга Ахмад Альхендави нарийн хүмүүс эдгээр арга хэмжээг хувийн зүгээс дэмжиж, ивээн тэтгэсэн байна. Чуулган, их наадамд оролцогчид нь гол төлөв 18-35 насны залуучууд бөгөөд үзэл бодол дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлж, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нөхцлүүдийг нь ихэд чухалчилсан ажээ.

Мөн бүх төлөөлөгчдийн олимпийн хот Сочид байрлах байр, хоол унд, бүхий л арга хэмжээнд оролцох, унаа унаш болон холбогдох зардлыг зохион байгуулагчид хариуцаж байгаагаагаас гадна гадаад орнуудаас ирсэн бүх төлөөлөгчдийг энэ хугацаанд визгүй хүлээн авсан байна.

Арга хэмжээний үндсэн зохион байгуулагч нь Бүх дэлхийн ардчилсан залуучуудын холбоо (ВФДМ) бөгөөд үүний бүрэлдэхүүнд “Зүүний чиглэлийн эх оронч залуучуудын нэгдэл” буюу Оросын комсомол (РКСМ), Лениний комуннист залуучуудын холбоо (ЛКСМ РФ), Шудрага хүч (Справедливая сила) залуучуудын холбоо тус тус багтаж, хамтран ажиллаж байгаа юм. Түүнчлэн “Оросын залуучуудын холбоо”, “Хүүхэд, залуучуудын үндэсний зөвлөл”-үүд дэмжин оролцохоо мэдэгдээд байна.

Бэлтгэл зохион байгуулалтыг хангах үндэсний хороог “Хойч үе” (Последного ведомство) байгууллагын тэргүүн Григорий Петушков удирдаж байгаа. Москвагийн улсын их сургуулийн ерөнхий захирал Виктор Садовничийн ярьснаар энэ том арга хэмжээг зохион байгуулах ажилд Оросын оютнууд голлох үүрэг гүйцэтгэж байгаа аж. Эртнээс ОХУ-ын үндэсний их сургуулиудын удирдлагуудад энэ талаар санал тавьсан болохоор бэлтгэл ажил нэгэнт цэгцэрсэн бололтой.

Дашрамд дурьдахад Бүх дэлхийн залуучууд оюутны их наадам гэх энэ арга хэмжээг зохион байгуулах санаачлагыг олон жилийн тэртээ дэлхийн “зүүн” чиглэлийн залуучуудын нэгдсэн чуулганаас гаргажээ. Анх ийм арга хэмжээ Чехийн нийслэлд ардчилсан залуучууд оюутны байгууллагуудын удирдлагын дор явагдсан бөгөөд  “Бүх дэлхийн эв нэгдлийн төлөө” (За мир и дружбу) гэсэн уриаг дуу хоолойгоо болгож байв. Орос улс зөвлөлт засгийн жилүүдэд залуучууд оюутны энэ хөдөлгөөнийг талархан хүлээн авч, хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг байсан ба үүнд комуннист болон социалист, түүнчлэн фашизмын эсрэг дэлхийн залуучууд нэгдэж байсан юм.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хэт үзэл сурталсаг (хэт даврагч) залуучуудын төлөөлөл ч оролцох тохиолдол ч байсан ба заримдаа ийм орнуудаас төлөөлөгч оролцуулахыг хориглодог байв. Тэр үеийн уг арга хэмжээний үндсэн буюу байнгын сэдэв нь “фашизмын эсрэг олон улсын хамтын тэмцэл” байсан юм. 1957 онд Москвад болсон их наадмын үеэр түүхэндээ байгаагүйгээр өргөн бүрэлдэхүүнийг хамруулсан сүрт жагсаал болсон байдаг. Уг жагсаалд дэлхийн 131 орны 34 мянган оролцогч хамрагдсан нь оюутны соёлын түүхэнд тод ул мөрөө үлдээсэн. Чухам энэ наадмын дараа зөвлөлтийн болон хил залгаа орнуудын залуусын дунд рок –н- роль, бас жинсэн хувцасны мод дэлгэрсэн түүхтэй.

Үүнээс хойш 27 жилийн дараа 1984 онд дэлхийн залуучууд оюутны их наадмыг Зөвлөлт холбоот улс дахин эх орондоо хүлээн авав. Яг энэ үеэр болсон нэгэн “бараан баримт” (таагүй үйл явдал) дурсамж болон үлдсэн нь бусад гадаад орнуудад байсан зохион байгуулагчид Зөвлөлтэй харилцаагаа таслан,  уг арга хэмжээний цар хүрээг хумиж хязгаарласан явдал юм. Өдгөө эргэн санахад дэлхийн залуучууд, оюутны 19 удаагийн их наадам, их чуулганаас зөвхөн сайн мөр, сайхан сэтгэгдэл, сайн туршлага л үлдсэн билээ.

Бэлтгэсэн Дмитрий СОКОЛОВ (хэвлэлийн материалуудыг ашиглав)

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ        

           

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Дарь-Эхийн зам болон Б.Доржийн гудамжны замын шугам хоолойг шинэчилж, усны хаялга хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр шар усны үер буух эрсдэлтэй, ус …