Таны машин өвөлд бэлэн үү

17/10/16 10:18

162 Үзсэн

ТА МАШИНАА ӨВӨЛД БЭЛДСЭН ҮҮ?

ТА БҮХЭН ДАРААХ ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ УНШИЖ ТАНИЛЦААД ӨӨРИЙН АВТОМАШИНДАА ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ.

ХӨДӨЛГҮҮРИЙН ТОС

Хүйтэн температур тосыг зуурамтгай болгодог. Тиймээс зууралдамтгай чанар багатай өвлийн тос сонгоорой. 5w30 нь 10w40-өөс зууралдамтгай чанар нь бага байдаг. Тиймээс мэргэжлийн байгууллагаар шалгуулж, тохирсон тос хийх хэрэгтэй.

АККУМУЛЯТОР

Холболтууд чанга эсэх, толгой нь ямар нэгэн байдлаар бохирдсон эсэхийг үргэлж шалгаарай. Хэрвээ таны аккумулятор 3-аас дээш жил хэрэглэсэн бол яаралтай мэргэжлийн байгууллагаар шалгуулж, муудсан тохиолдолд тохирох шинэ аккумуляторыг авах нь зүйтэй.

ШИЛ АРЧИГЧ

Шил арчигчийн резин байнга цэвэр, урагдаагүй байх ёстой. Цас мөстэй шилийг тогтмол арчсанаас болж арчигч мууддаг. Үүнээс үүдэн шил арчигч салхины шилийг сайн цэвэрлэж чаддаггүй. Мөн шил арчигчийн шингэн хүйтэнд хөлддөггүй байх ёстойг давхар санаарай. Орлуулж ус хийвэл сав нь хагарч илүү зардал гаргах эрсдэлтэй.

ДУГУЙ

Даралт болон хээг тогтмол шалгаж байгаарай. Хүйтний улиралд бүх дугуйгаа, запас дугуйн хамт хий болон хээг нь шалгаж байх хэрэгтэй. Учир нь агаарын даралт өөрчлөгдөж эзлэхүүн нь багасдаг тул хий сулардаг байна.

ГАДНА ӨНГӨЛӨГЧ

Ус чийг болон зам дээр асгасан давс нь металл эд ангийг зэврүүлэх сул талтай. Тиймээс угаалгах бүртээ ВАКС түрхэх нь будаг гэмтэхээс бүрэн сэргийлнэ.

РЕМЕН БОЛОН РЕЗИН ХООЛОЙ

Хэдийгээр хүйтэн үед машины асалтад эдгээр зүйлс хүчтэй нөлөө үзүүлэхгүй ч гэсэн хүйтэн хэмийн нөлөөгөөр хатуурч хэврэг болдог. Үүнээс үүдэн шингэн алдах, агаар алдах, хүч муудах гэх мэт сөрөг зүйлсийг үзүүлж болзошгүй.

БЕНЗИН

Хүйтэнд банк дотор конденсац явагдсанаас хананд нь чийг үүсэн шатахууны чанарыг муутгах, труп дотор зэврэлт болон хөлдөлт үүсгэх аюултай. Үүнээс сэргийлж үргэлж талаас дээш шатахуунтай байлгаарай.

Эх сурвалж: news.cardoctor.mn

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


8 − = 4