Харви Вайнштейны эхнэр хэн бэ

“Miramax” кино компанийг үүсгэн байгуулалцсан, Холливүүдийн алдарт найруулагч өдгөө хэвлэлээр шуугиан тариад буй Харви Вайнштейны эхнэр Жеоржина Чапман Английн жүжигчин, хувцасны дизайнер аж. 1976 онд Англид төрсөн тэрээр 2007 онд Харвитай гэрлэсэн бөгөөд хоёр хүүхэд төрүүлсэн ч хос одоогоор тусдаа амьдарч байгаа.

Жеоржина Чапманы эцэг нь кофены “Percol” компанийг хамтран эзэмшигч, эх нь сэтгүүлч бөгөөд 20 гаруй насандаа “Head and Shoulders” компанийн хагны эсрэг шампуны зар сурталчилгаанд тоглож байсан. 2001 онд “Wimbledon” урлагийн сургуулийг төгсөж хувцас дизайнераар ажиллаж эхэлсэн.

Дараа нь телевизийн шоу болон кинонд тоглож эхэлж. “Sunday Times Rich List” 2015 онд мэдээлсэнээр Жеоржина 15 сая еврогийн хөрөнгөтэй аж. Тэд 2004 оноос болзож эхлэн 2007 онд гэрлэж Индиа охин(7), Дашил(4) хүүгээ төрүүлжээ.

 

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.