С.Бямбацогт: Цагдаагийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад нь олгодог мөнгөн тэтгэмжийг цуцлахгүй

Цаг наргүй, өвөл зунгүй, гадаа гэртгүй ажилладаг хүнийг Цагдаа гэнэ гэсэн үг байдаг. Үнэхээр Цагдаагийн байгууллагын ажилтнуудын ажлын ачаалал өндөр ч авдаг цалин нь тийм ч өндөр биш гэдэг. Цагдаагийн байгууллагад олон жил ажиллаад тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг. Гэтэл олон нийтийн дунд сүүлийн үеэд энэ тэтгэмжийг төрөөс цуцлахаар, 2018 оноос эхлэн олгохоо больж байгаа гэх яриа гарах  болсон. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын  үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт сошлаар дамжуулан мэдээлжээ.

Тэрээр мэдээлэхдээ: “Сүүлийн үед Цагдаагийн албан хаагчдийн тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын тэтгэмж 2018 оноос хасагдах нь гэсэн яриа гарсан. Ийм зүйл байхгүй. Хууль сахиулах салбарын албан хаагчдийн тэтгэвэрт гарахад олгох 36 сарын тэтгэмж хасагдаагүй. Хасагдахгүй. Алба хаагчдийн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй, ар гэртээ санаа зовох зүйлгүй гүйцэтгэх боломжийг төр бүрдүүлэх үүрэгтэй. Үүний төлөө ажиллана” хэмээгээд Цагдаагийн ерөнхий газраас өөрт нь хандан ирүүлсэн танилцуулга албан бичгийг тавиад ийнхүү хариулжээ. 

Ямартай ч Цагдаагийн байгулулагад олон жил ажиллаад насны тэтгэвэртээ гарах гэж байгаа ахмад ажилтнуудын хувьд 36 сарын цалинтай тэнцэх  тэтгэмжээ авахгүй нь гэж санаа зовох шаардлагагүй  бололтой. Хэдийгэээр С.Бямбацогт гишүүн Хууль зүй дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа боловч  УИХ-ын гишүүнээр ажиллахдаа энэ асуудлыг байнга анхаарч ажиллахаа илэрхийлсэн нь   энэ салбарын зовлон жаргалыг сайн мэддэг хүний үйлдэл гэж салбарынхан түүнд ам сайтай байна.

Ц.Мөнх

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. Зочин says

    Тэтгэмж , тэтгэвэр хоёрын нэгийг нь сонгох хэрэгтэй . Хар залуугаараа тэтгэвэрт гарчихаад хамаг л харуул,хамгаалалтын ажлыг хийгээд ард түмнийг ажилгүй болгож байгаа шүү. Өөрсдөө болохоор тэтгэвэрээ авчихаад дээр нь бас цалин аваад сар болгон сая төгрөгний орлоготой байгаад байдаг, ард түмэнд болохоор ажил олдохгүй бна шүү. Халамжыг хаа сайгүй болЪёо

  2. ганаа says

    одоо энэ тэтгэвэр тэтгэмжийн төлөө ажиллаж бн цагдаад залуу насаа зоиулж, ар гэртээ зориулж байсангүй, хүмүүс баяр наадам цэнгүүн аялал гэж байхад би эргүүл хийж хэрэг илрүүлэх гээд гудамжинд шинэ жилээ олон жил гаргалаа яасан гэж тэтгэвэр хасч биднийг яллахгүй биз дээ төр засаг минь

  3. ИРГЭН says

    ЯГ ГАДАА БАЙНГА АЖИЛЛАДАГ ЦАГДАА НАРЫН ТЭТГЭМЖИЙГ 36-ААР НЬ ХАРИН ДОТОР СУУЖ АЖИЛЛАДАГ ЦАГДААГЫН ХҮМҮҮСИЙН ТЭТГЭМЖИЙГ 20 САРААР БОДОЖ ОЛГОЖ БАЙХ НЬ ЗӨВ БАЙХ ШҮҮ.НЯМКА САЙД АА. МӨН ТАНЫ ОРУУЛЖ ИРСЭН ЯРГЫН САНДАЛ ХААНА БАЙГАА ВЭ? ОДОО ХЭРЭГЛЭХ ҮҮ? ГЭХДЭЭ ЖИРИЙН АРДААС БУСДАД НЬ ХЭРЭГЛЭЭРЭЙ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.