Брэд Питт “болчимгүй” найруулагчтай гар зөрүүлж байжээ

Холливууддад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шуугиан тарьсан алдарт найруулагч Харви Вайнштейн жүжигчин Брэд Питтэй гар зөрүүлж байжээ. Түүнийг “Мирамакс” кино компанийн найруулагч байх явцдаа 13 эмэгтэйд хүч хэрэглэхийг завдсан гэх хэргээр одоогоор саатуулж байна. Уг мэдээлэл ил болсны дараа алдарт найруулагчийн нэр хүнд газарт унаж амьдрал нь орвонгоор өөрчлөгдсөн талаар Dailymail.com сайт онцолж байна. Тухайлбал жүжигчин Анжелина Жоли, Гвинет Пелтроу, Кара Делевинь нарыг өвөртөө оруулахын тулд хүч хэрэглэж байсан нь ил болсон. Үүний дараа найруулагчийн гэргий салах өргөдлөө шүүхэд өгч, үүсгэн байгуулсан “Western Co” компанийнх нь эзэд нүүр буруулжээ. Саяхан түүнийг Брэд Питтэй гар зөрүүлсэн гэх мэдээлэл цацагдлаа.

Related image

Энэ явдал 1996 онд болсон бөгөөд Гвинет Пэлтроу 22 настай байжээ. Ахимаг насны продюссер түүнийг ажил хэргийг яриа өрнүүлэх нэрээр өрөөндөө дуудан оруулж хаалгаа түгжээд дайрсан гэнэ. Гвинет маш их хүч зориг гарган гараас нь мултарч энэ тухайгаа найз залуу Брэд Питтэд хэлсэн байна. Брэд үүнийг сонссон даруйд ихэд уурлаж найруулагчийг хүнгүй буланд шахан сүрдүүлжээ. Хэрэг явдлын дараа найруулагч дахин өрөөндөө дуудаагүй гэж жүжигчин бүсгүй хэллээ.

Related image

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.