Дэлхийн хамгийн том 10 уул уурхайн компани

 

10.Vedanta Resources: Хөнгөн цагаан, зэс, цайр, хар тугалга, мөнгө болон төмрийн хүдэр олборлодог Английн компани юм. 2016 оны байдлаар улсынхаа хөгжилд нийт 3.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт оруулсан.

9. Newmont Mining: Америкийн алтны томоохон олборлогч. Америк, Австрали, Перу, Индонез, Гаана, Канад болон Мексикт их хэмжээний алт, зэсний баялагтай. 1921 онд анх байгуулагдсан уг компани нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахыг чармайсаар иржээ.

8. Freeport McMoRan: Америкийн Арикона мужийн энэхүү компани дэлхийн уул уурхайн салбар дахь томоохон тоглогч бөгөөд алт, зэс, молибден олборлодог.

7. Barrick Gold: 2016 онд дангаараа 5.52 сая унц алт боловсруулсан дэлхийн хамгийн том Канадын компани. 1983 онд байгуулагдсан ажээ.

6. Norlisk Nickel: Дэлхийн хамгийн том никель болон паллади олборлогч бөгөөд дэлхийн цагаан алт, зэсний олборлолтод томоохон хувь нэмрээ оруулагч Оросын компани. Кобальт, родий, мөнгө болон алт олборлодог. Африк, Австрали, Финландтай хамтран ажилладаг байна.

5. Anglo American: Өмнөд Америк, Английн хамтарсан цагаан алт, очир эрдэнэ, төмрийн хүдэр, мангаан, нүүрс болон никель үйлдвэрлэгч. Энэхүү компанийг 1917 онд байгуулсан бө өдгөө дэлхийд 113,00 гаруй ажилчинтай.

4. Rio Tinto: Дэлхийд томоохонд тооцогдох 1962 онд байгуулагдсан Австрали, Английн хамтарсан компани. 32 оронд үйл ажиллагаагаа явуулдаг агаад хөнгөн цагаан, зэс, очир эрдэнэ, эрдэс чулуулаг, эрчим хүч болон төмрийн хүдэр олборлодог.

3. Coal India: Нийт 82 уурхайд үйл ажиллагаагаа явуулдаг Энэтхэгийн зүүн Бэнгалийн Колкатад төв нь байрладаг компани. 1973 онд байгуулагдсан уг олборлогч коксжуулсан, коксжуулаагүй, хосолмол, угаасан болон хүдрийн баяжмалтай нүүрсний баялагтай.

2. Glencore: Англи, Шведийн хамтарсан, Швейцарит төв нь байрладаг төмөр, эрдэс чулуулаг, цайр, никель, хар тугалга, хөнгөн цагаан, төмрийн хүдэр, төмрийн хайлш болон хөнгөн цагааны исэл боловсруулагч. ХАА, эрчим хүчний салбарт томоохон байр суурь эзэлдэг.

1. Alcoa: 1888 онд байгуулагдсан Америкын уг компани нь хөнгөн цагаан болон төмөрлөг боловсруулдаг дэлхийд нөлөө бүхий компани. Эндээс нийлүүлсэн хөнгөн цагаан, төмөрлөгийг онгоц, машин, зар сурталчилгааны тээврийн хэрэгсэл, сав, баглаа боодол, газ, тос болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжинд дэлхий даяар өргөнөөр ашигладаг.

 

Б.Халиунаа

 

 

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …