Монголын уран бүтээлчид Москвагийн метронд амсхийв

17/10/12 12:08

995 Үзсэн

Дуурийн алдарт дуучин, жүжигчин, найруулагч, багш ЗХУ-ын ардын жүжигчин Лхасран Линховоины нэрэмжит дуурийн олон улсын уралдаан энэ сарын 13 буюу маргааш Москва хотноо болох юм. Энэ уралдаан дөрвөн жил тутамд нэг зохиогдох бөгөөд Лхасарана Линховоина-ын нэрэмжит ОУ-ын дуурийн дуулаачдын уралдааныг зохион байгуулсаар ирсэн билээ. Агуу П.Ганбат агснаас эхлээд Монголын залуу дуурийн дуучид энэхүү уралдаанд оролцож цаашдын уран бүтээлийн замаа засаж, дэлхийд нэрээ мандуулсаар байгаа юм. Харин энэ жилийн хувьд тус уралдаанд Чингис хааны нэрэмжит шагналт МУГЖ Г.Ариунбаатарын “нэрэмжит” шагнал гардуулахаар болжээ. 12 дах удаагаа болох эл уралдаанд 70 орчим дуучин өрсөлдөх аж.

Мөн нийслэлийн соёл урлагийн газартай хамтран Москва хотноо “Монгол поп 3” концертыг өчигдөр эгшиглүүлсэн юм. Тухайлбал концертын тайзнаа МУГЖ Г.Ариунбаатар, “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун нар хоршин тогложээ.

Шахуу хөтөлбөрт дарагдсан Монголын уран бүтээлчид Москва хотын метронд амс хийжээ. Энэ талаар хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү Дамдинцэрэн өөрийн цахим хуудаснаа “Москва хотын томыг ч хэлэх үү, метроны буудлын гүн байгааг ч хэлэх үү, бид гурвын ядарсныг ч хэлэх үү, Ийм нэгэн явдал гэдэг шиг л явж байна даа хэмээн зургийн тайлбарт бичжээ. Тэдний уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье.

Э.Ариун

Share Button

Сэтгэгдэлүүд

3 сэтгэгдэл.
  • zochin 116.44.154.116

    2017/10/12 at 12:50

    batchuluun ch vmar marzan tsaraitai boltsiin he he

  • пүоэвжаргал 203.91.117.8

    2017/10/12 at 13:15

    манай урлаг,спортын хэдэн хүүхдүүд ч эх орныхоо нэрийг аваад явах юм даа сайн л явж байгаа юм байна ,,,амжилт хүсе,ганзага дүүрэн бүтээлтэй ирээрэй

  • irgen 62.167.114.16

    2017/10/12 at 14:59

    ingeed hamaagui yavj baisan ye chin saihan daa, amjilt hysie , goe baina

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


+ 8 = 10