Орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн хувьцааны ханш 7 дахин өсч, амжилт тогтоолоо

17/10/12 11:51

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй  компаниудаас зах зээлийн үнэлгээ, арилжааны идэвхээрээ бусдаасаа манлайлдаг шилдэг 20 компанийг Топ-20 индекс гэж тодотгодог.
Тэбээр 2000 оноос хойш  Топ-20 индексийг манлайлсан үзүүлэлтээ хадгалж, тэр чинээгээрээ улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж ирсэн компани бол Орон нутгийн өмчийн оролцоотой Тавантолгой ХК юм.
Тэгвэл “Тавантолгой” ХК-ийн хувьцааны ханш он гарсаар 7 дахин өсч, өнгөрсөн онуудаас дээд амжилтыг тогтоогоод байгаа ажээ. Орон нутгийн өмчит гэх тодотголтой тус компанийн хувьцааны ханш сүүлийн гурван сарын хугацаанд 78.67 хувийн өсөлтөөр тэргүүлж буйг “Marketinfo” мэдээлсэн байдаг.
Тэрээр 2017 оны 10 сарын 6-ны өдрийн арилжааны байдлаар I-р ангилалд  4 компаний нийт 42,208 ширхэг хувьцаа 18,112,455 төгрөгөөр арилжлагдснаас тус компанийн хувьцааны хаалтын ханш 9,045 төгрөг,  3,05 хувийн өсөлттэй, зах зээлийн үнэлгээ нь 9450 төгрөгөөр хэмжигдэж, улмаар Орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн хувьцааны зэрэглэл 1-р зэрэг болжээ. Энэ бол улсын эдийн засаг амаргүй байгаа цаг үед сайхан мэдээ.
Цаашид энэ зэрэглэлээ хадгалаад, менежтэнтээ алдалгүй явбал “Тавантолгой” ХК-ийн орон нутагтаа оруулах хувь нэмэр улам өсөх биз ээ.
Тухайн тоон мэдээлэл буюу компанийн хувьцааны хаалтын ханш, хувийн өсөлт, зах зээлийн үнэлгээг та Монголын  хөрөнгийн биржийн цахим хуудас болон доорх хүснэгтээс харж болох юм. Түүнчлэн тус компаний хувьцааны ханш он гараад 7 дахин өсч, амжилт тогтоогоод байгааг дахин тодотгоё.

Нүүрсний ханш унаж, нөхцөл байдал тааруу байгаа энэ үед тус компанийн бодлого зөв байж, үйл ажиллагааны үр ашиг нь өндөр байгаа нь сайшаалтай хэрэг.

Өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас эхлэн нүүрсний ханшид сэргэсэн нь, за мөн компанийн удирдлагууд зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн арга хэмжээ авч ажилласан зэрэг хүчин зүйлүүд нь Тавантолгой ХК-ийн орлогыг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ.

Ер нь “Тавантолгой”-н ордоос олборлолт хийдэг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК сүүлийн жилүүдэд тогтмол ашигтай ажиллаж байгааг дуулгах нь зүйтэй болов уу.

ЭХ СУРВАЛЖ: UMNUGOVINEWS.MN

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


5 − = 0