Калифорнид дэгдсэн түймрийн улмаас 380 хүн алга боллоо

“BBC” агентлагийн мэдээлснээр Калифорнид дэгдсэн түймрийн улмаас 380 хүн ор сураггүй болоод байна. Тус бүс нутгийн 5000 хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн. Висконсин мужаас гаралтай, саяхан хуримынхаа 75 жилийн ойг тэмдэглэсэн 100 настай Чарлес, 98 настай Сара нар гал түймрийн улмаас амь насаа алдсан юм. Санта Росагийн “Hilton” зочид буудал болон “Mobile home” парк сүйрсэн. “Press democratic” сонины мэдээлсэнээр нутгийн оршин суугч Пэтэр Лан байшин болон 1000 толгой малынхаа аль нэгийг сонгохоос өөр аргагүй нөхцөл байдалд орсон бөгөөд малаа авч үлдэснээр байшин нь түймэрт шатсан байна. Доод тал нь дөрвөн дарсны үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагаагаа явуулж байсан обьект үнсэн нурам болсон. Нийтдээ 91,000 гаруй орон гэр болон бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан обьект шатжээ. АН-ын ерөнхийлөгч Трамп Холбооны Онц Байдлын Түргэн Тусламжийнханд гал түймрийн голомтонд ажиллахыг үүрэг болгожээ.

Б.Халиун

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. ambrosia says

    visagui humuustei niilbel buur ih too garna

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.