Кара Дэлэвинь Харви Вайнштейн өөрт нь бэлгийн дарамт учруулсан талаар ярьлаа

Кара Дэлэвинийг кино найруулагч Харви Вайнштейн Нью-Йорк хотын зочид буудалд өөр нэгэн эмэгтэйн хамт гурвалсан бэлгийн харилцаанд орохыг шаардсан талаар өчигдөр “DailyMail”-д бичжээ. Кара зочид буудлын үүдний өрөөнд шинээр гарах киноны тухай Харвитай ярилцахаар киноны захирлын хамт очсон аж. Английн 25 настай загвар өмсөгч, жүжигчин бүсгүйг найруулагч өөрийнх нь өрөөнд орж ирэхийг урьсан байна. Бүсгүй өрөөнд нь ороход өөр нэгэн эмэгтэй байсан бөгөөд найруулагч тэр хоёрыг бие биеэ үнсэхийг шаарджээ. Дэлэвинь энэ нөхцөл байдлаас гарахын тулд “Би одоо гарах хэрэгтэй. Унаа руугаа явлаа.” гэж хэлжээ. Гэтэл найруулагч түүнийг үнсэхийг оролдсон гэнэ.  65 настай найруулагчийн 2015 онд хийсэн “Paper Towns” болон саяханы “Tulip Fever” гэх хоёр кинонд Дэлэвинь дүр бүтээгээд байж. Кара ‘Тэдгээр кинонд нь тоглосондоо дургүй хүрч байна” хэмээжээ. Найруулагч Харви өөрт нь бэлгийн дарамт үзүүлсэн талаар дор хаяж 30 эмэгтэй өнөөдрийг хүртэл мэдэгдсэн. Харви Вайнштейн нь “Miramax” кино компанийг үүсгэлцсэн бөгөөд “Шекспирын хайр” киногоор “Оскар”-ын шагналыг авч байсан.

 

 

Б.Халиун

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.