Холливуудын алдарт найруулагч жүжигчдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан нь ил болов

Harvey Weinstein, the Oscar-winning film producer

Холливуудын алдарт найруулагч Харви Уэйнштэйны хүчирхийлэл, бэлгийн дарамтыг тойрсон асуудал ил болсоор байна. Тухайлбал 1990-2015 онуудад нийт 13 эмэгтэйд бэлгийн дарамт учруулж байсан, бэлгийн дарамтад оруулсан гэх үндэслэлээр шалгаж байна. Харамсалтай нь эдгээр эмэгтэйчүүдийн тоонд жүжигчин Анжелина Жоли, Гвинет Пэлтроу нар багтжээ. Тэд хэлэхдээ гол ба туслах дүрийн сонгон шалгаруулалтыг хийхийн тулд залуу бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан хэмээн ярьсан байна. “BBC” агентлагийн мэдээлснээр Италийн кино найруулагч бүсгүй Уэйнштэйнтэй хүчээр унтсанаа хүлээн зөвшөөрчээ. Уг мэдээлэл ил болсны дараа найруулагчийн Уэйнштэйний эхнэр өргөдлөө шүүхэд өгсөн байна. Өдгөө 65 настай найруулагч Уэйнштэйн Мирамакс Фикчеркс кино компанид нэгэн хэсэг ажиллаж байсан ч 2005 онд “Уэстэрн Ко” хэмээх компани байгуулсан юм. Гэвч дуулиант хэрэг гарсны дараа тус компанийн үүсгэн байгуулагчдын нэг компаниас хөөж байгаа талаар мэдээллийг албан ёсоор гаргажээ.

Э.Ариун 

Санал болгох мэдээ

Наоми Кэмпбелл “CFDA Icon” шагнал хүртэнэ

Хар ирвэс хочит Английн загвар өмсөгч, супермодель, 48 настай Наоми Кэмпбелл загварын түүхэнд хувьсал хийсэн …