Хоолны салбарт эргэлт хийсэн хачирхалтай найман хүнс

17/10/11 05:02

331 Үзсэн

 

Тунгалаг кофе: Словакын ах дүү Дэвид болон Адам нар энэхүү кофег Арабын кофены үр, цэвэршүүлсэн усаар хийжээ. Зар сурталчилгаандаа “Чанартай энэхүү бүтээгдэхүүн, хүчтэй амттай бөгөөд биед хэрэгтэй калорийг өгнө” гэсэн. 

Ягаан шоколад: Руби нь байгалиасаа ягаан өнгөтэй дэлхийн дөрөв дэх төрлийн шоколад болж байгаа юм. Үүнд ямар ч жимс болон хүнсний будаг ороогүй. Дэлхийн хамгийн том кокоа үйлдвэрлэгчдийн нэг Барри Каллебаут Руби гэх кокоаны үрээр энэ шоколадыг хийх аргыг олсон байна. Уг үрийг 13 жилийн өмнө олсон ч шоколадыг саяхан Шанхайд танилцуулсан.

Хар ус: Крис Албий нарийн бүтээсэн хар ус нүд хужирлаад зогсохгүй эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, нойрыг мөн сайжруулна. Энэ рашааны усанд “fulvic” хүчил агуулагдсан учраас ус хар өнгөтэй. Гэхдээ ердийн ус шиг амттай аж. “fulvic” хүчлийг эрүүл мэндийн журмаар дэлхий даяар олон бүтээгдэхүүнд оруулсаар ирсэн.

Хөх шар айраг: Хоккайдогийн Абашири Брэвири хайлсан мөсөн уулын ус, хөх өнгөтэй далайн замаг, нутгийн зарим цэцэг, Хятадын амтат төмс ашиглан энэхүү хөх шар айргийг гарган авчээ. Окотскын тэнгисээс усыг нь авдаг агаад зөөлөн, сэнгэнэсэн амттай аж. 

Хар донат: Сиднеэйгийн “Black Star Pastry” дэлхийн хамгийн их цацраг идэвхт донатыг хийжээ. Дэлхийд алдартай тарвас, гүзээлзгэнийн бялууг хийсэн Christopher Thé гол хувь нэмрийг оруулсан агаад угтаа үүнийг гэрэлтдэг донат ч гэж нэрлэж болно. Хортой харагддаг бөгөөд маш амттай харагдахаар төлөвлөсөн байна.

Цагаан тарвас: Цагаан тарвас ховор төрөлдөө ордог бөгөөд чихэрлэг амтанд нь хүмүүс их дуртай байдаг аж. Өдгөө Японд илүү их ургуулдаг.

Цэнхэр гүзээлзгэнэ: Арктик болон Атлантын далайн маш хүйтэн усанд амьдардаг “Arctic Flounder” гэх хөлддөггүй загасны найрлагыг оруулж генэнд нь өөрчлөлт хийсэн гүзээлзгэнэ аж. Тиймдээ ч хөргөгчинд хийсэн ч хөлдөхгүй гэнэ шүү.

Хөх дарс: Испанийн Гик гэгч улаан цагаан усан үзэм ашиглан хийжээ. Гүн цэнхэр хүнсний будаг, антоциан болон пигмент ашиглан дарсны уг өнгийг гарган авчээ.

 

 

Б.Халиун

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


8 + 9 =