УБТЗ-ын удирдлагад залилан, хулгайн хэргээр ял эдэлж байсан хүмүүсийг томилсон байжээ

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус зөвлөлийн дарга Г.Баасан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр Олон нийтийн зөвлөл энэ оны есдүгээр сарын 25-наас үйл ажиллагаагаа эхэлсэн. Нийт 25 өргөдөл, гомдол хүлээн аваад байна. УБТЗ-д ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалын томилгоо явагдсан гомдлыг хянан шалгалт дүн шинжилгээний хэлтэст хүргүүлснээр 10 дугаар сарын 02-нд хууль зөрчсөн томилгоог шийдвэрлэсэн байна.

Тухайлбал:
-Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар авлигалын хэрэгт холбогдож байсан хүн,
– Худалдан авах ажиллагааны албаны даргаар залилангийн гэмт хэрэгт ял завшсан хүн,
– Хөдөлмөрийн харилцааны албаны даргаар хулгайн гэмт хэргээр зургаан жилийн ял эдэлж байсан хүнийг томилсон байна.
Үүнийг 10 дугаар сарын 10-ны өдөр шалгаж үзэхэд дээрх хүмүүсээс хоёрыг нь орлогч дарга гэсэн албан тушаал дээр хадгалаад үлдсэн нь тогтоогдлоо. Мөн Зам тээвэр хөгжлийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч “Lexus-570” маркийн машины улсын дугаарыг өөрчлөн алба, амины хэрэгцээнд ашиглаж байгаагаа хэвлэлээр мэдэгдээд байхад АТГ өнөөг хүртэл шалгаж таслан зогсоохгүй байна. Олон улсад байгаа офшор дансыг шалгах төсөв хөрөнгө АТГ-ын гүйцэтгэх ажилтны албанд сүүлийн гурван жил тасарсан. Тийм учраас олон улсад хөл гараа хүргэж, офшорын эсрэг тэмцэх чадвар алга. Манай байгууллага бүх ажлаа төрийн хуулийн дагуу албан бичгээр өгч хариугаа албан бичгээр авч байгаа. Олон нийтийн зөвлөлийнхөн АТГ-ын даргын өрөөнд орж чадахгүй байгаа. Оруулах хүсэлт тавиад боломжгүй гэсэн хариу өгсөн. Гэхдээ АТГ-ын дарга бид нарыг өрөөндөө оруулах байх. Хэн ч орж чадахгүй өрөө авлигатай тэмцэхгүй. Мөн олон нийтийн төвийн өрөөнд орж чадахгүй байгаа. Мөн “шилэн” хочтой Зам тээврийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл Төмөр замаас машин унадаг, бензин тосоо хийлгэдэг, жолооч авч ажиллуулдаг юм байна. Энэ нь ашиг сонирхолын зөрчлийн тухайн хуулийн хоёр заалтыг ноцтой зөрчиж байгаа. Энэ байдлыг АТГ одоо хүртэл зогсоогоогүй байна” хэмээн олон нийтийн зөвлөлөөс мэдээллээ.

Э.Ариун

Холбоотой мэдээлэл
12 Comments
  1. zzz says

    ATG ajlaa yaj hiij baisan ni todorhoi, iim umiig shalguulah gej l ATG gej baidag um baigaa bizdee, Gemt hergetengyydiig huivaldaj songoson , ajild tomilson hymyysiig ni bas hariuzlaga hyleelgeh heregtei !!!!!!

  2. Anonymous says

    Тийм байх аа. АТГ-ынхныг зарим яамдын сайд нар загнаад шалгалтыг зогсоодог нь нууц биш.

  3. Eegii says

    Dampuursan turiin emegnel 60 ter bumiin urgeljlel Ardiin namiig hurdana taraah heregtei

  4. Od says

    Баасан эмээ өөрийгөө АТГ т шалгуул чи их юмтай шүү хөрөнгө мэдүүлгээ шалгуул ичих булчирхайтай бай

  5. зочин says

    Baasan dargaa Ahmaduudiin tetgeveriig hezee nemeh yum bol oo 2018 onii 1-r sariin 1-nees nemne gej duuldsan naana nemeh bolomjgui bga yum baih da

  6. Enhee says

    Silent tsogoo, Shoron luu marsh boljdee

  7. Od says

    Bаттулгаа ерөнхийлөгчөө наад Баасан эмээгээ явуулаачээ төр самрана шүү ахмадуудыг олон жил самарч ашиглаж баяжсан нөхөр филормоны байрыг ахмадуудаар олон жил сахиулж олон ахмадыг зовоосон маш хүйтэн сэтгэлтэй,холбооноос маш олон анхдагчдыг намаар нь ялгаварлаж хөөж явуулсан хүн биш эмээ төрийн ажлыг. Хийлгэж дээш нь татаж болохгүй манай төр Баасан эмээгээр дутаа юу халж явуулаачээ наадах чинь болохгүй хүн шүү худлаа тэмцэгч!!!!!!!!!!

  8. aaaa says

    MAH gej buzar nam baih yumaa

  9. 11 says

    Шоронд ял эдэлж байсан гаруудаас халзан Баттулга НИТХ-ын дарга болж байсан. Бас казино Энхбаатар бүүр генерал болсон ш тээ…

  10. Зочин says

    Баасан дарга-д амжилт хүсье. Энэ ажлыг та л чадна .Хүнээ яг олж тавьсан байна.Баасан даргын буянаар олон ахмадууд байртай болсон щүү, Ганди сайдын 10 жилд хийж чадаагүй ажлыг Баасан 1 жилд хийж байсныг түүх мартахгүй.

  11. Zochin says

    Ali namin ued ter olon hulgaich ajild orsnig todorhoi olon niited ner hayagtai ni bichihgui hudlaa bitgii buurunhiiluud bai baga angiin bagsh baasan guai

  12. Хнз says

    АТГ ын шалгах гэж юу байхав дээ,Зүгээр домог,Төмөр зам бол тэр чигтээ шахаа,Бүр олон жил ажилласан мэдлэг дадлага туршлагатай нэгнийг дээдсүүдий хүнээр солих гэж зовоосон ,Арай амжилгүй огцорсондоо,

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.