“Оддын Академи”-ийн бүртгэл эхэллээ

 Монголын хамгийн шилдэг охидын хамтлагийг төрүүлэх зорилготой ‘Оддын академи’ реалити шоуны бүртгэл эхэлжээ.

Уг шоуны ялагчийг 100 сая төгрөгийн продюсенгийн гэрээ хүлээж байгаа бөгөөд 16-23 насны оролцогчдод нээлттэй аж.

‘Оддын академи’ реалити шоуны эхний дугаарт шилдэг 18 оролцогчийг шалгаруулж авна.

Одоогоор шоуны уран бүтээлчид хөтлөгч, шүүгчдийн талаарх мэдээлэл нууц болохыг зохион байгуулагчид онцоллоо.

“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид “Оддын академи”-ийн анхны дугаарыг энэ сарын сүүлээр үзэгчдэд хүргэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

“Оддын академи” реалити шоунд хэрхэн бүртгүүлэх вэ?

1. Онлайн бүртгэл:
Edutvburtgel.mn сайтаар бүртгүүлэх

Өөрийн биеэр ирж бүртгүүлэх
2. “Боловсрол” телевизийн байранд 7 хоногийн бүх өдөр 09:00-19:00 цагийн хооронд

Бүртгүүлэхээр ирэхдээ:
Дууны бичлэг:
– Гадаад монгол төрөл жанр хамаарахгүй
өөрийн тань хоолойны чадварыг харуулсан дуу сонгон дуулах
– Чимээ шуугиангүй, гэрэлтэй газар сонгож бичлэгээ хийх
– Бүтэн хоолойгоор дуулсан байх
Жишээ видео : https://www.youtube.com/watch?v=r2S6G6CENGY

3. Бүтэн биеийн зураг хэмжээ 14х21см А5
Бүртгэлтэй холбоотой тодруулах зүйлсээ 97004004 дугаарт холбогдож лавлаарай!

 


Санал болгох мэдээ

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

 Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн …