Ocean Bank-ны захирал асан Нгуен Шуан Сонд цаазаар авах ял оноожээ

17/10/11 01:30

1020 Үзсэн

Вьетнам Улсын шүүхээс 69 сая ам долларын залилан, хээл хахуулийн хэрэгт холбогдсон “Ocean Bank”-ны   ерөнхий захирал асан Нгуен Шуан Сонд цаазаар авах ял оноолоо.  Уг хэрэгт 51 албан хаагч болон банкирууд холбогдсон байна.

“Ocean Bank”-ны захирал асан Нгуен Шуан Сон нь сар гаруй үргэлжилсэн шүүх ажиллагааны туршид өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлж байсан бөгөөд өмгөөлөгчид нь шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн байна.

Шүүх Ноён Соны хамтран хуйвалдагч Ха Ван Тамд насаар нь хорих ял оноожээ. Там нь Вьетнамын хамгийн баян иргэдийн нэг бөгөөд өмнө нь мөн тус банкны захирлаар ажиллаж байжээ.  Тэрээр зээлийн хуйвалдаанд оролцсоноо хүлээн зөвшөөрсөн хэдий ч түүний эсрэг үүсгэсэн бусад үйлдлийг үгүйсгэсэн байна.

Вьетнам Улс нь авлигад ихээр өртсөнд тооцогддог бөгөөд “Транспэрэнси Интернэйшнл” байгууллагын Авлигын төсөөллийн индекст 176 орноос 113 дугаар байранд жагсдаг.

Шинжээчид энэхүү хэрэгт улс төрийн нөлөө орсон гэж үзэж байна. Түүнчлэн хэдий тус улсын засгийн газар авлигыг таслан зогсоохын төлөө анхаарал хандуулан ажиллаж байгаа гэх хэдий ч  ихэнх иргэд коммунист удирдагч Нгуен Фу Трон нь дайснуудтайгаа холбоотой хүмүүсийг зориудаар дээрх хилс хэрэгт унагасан гэж үзэж буй талаар мэдээлж байгаа юм.

Харин Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч дээрх мэдээллийг үгүйсгэж, уг хэрэг нь авлигыг таслан зогсоох их хүчин чармайлтын эхлэл гэж тайлбарлаж байна.

Эх сурвалж:АТГ

Share Button

Сэтгэгдэлүүд

1 Сэтгэгдэл.
  • Зочин 71.201.16.137

    2017/10/12 at 00:23

    Хөөрхий минь манайхныг бодвол 69 сая бага л юм бна шүү дээ. Манайд Тэр бумаар идээд хоригдох нь байтугай улам дэвшээд байх юмаа

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


9 − = 5