“Улаанбаатар” олон улсын кино наадмаас “Зүрхний хилэн” кино шагнал хүртжээ

17/10/11 01:24

194 Үзсэн

Өчигдөр Corporate Hotel & convention center-т болсон“Улаанбаатар” олон улсын   кино наадмын шилдэг түүхэн киногоор найруулагч Б. Тамирын  найруулсан “Зүрхний хилэн” уран сайхны кино шалгарчээ.

 Тус киноны нээлтийн тов зарлагдаж киноны трэйллер цацагдаж эхлэх үед Төрийн шагналт зохиолч Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” романаас сэдэвлэн хийж буй кино хэмээн андуурах хүмүүс  олон байсан. Киноны зохиолыг  найруулагч Б.Тамир, жүжигчин Э.Алдар нар бичсэн юм .

Сонирхуулахад “Зүрхний хилэн”   киноны Дүгэрийн дүрд тоглосон жүжигчин Э.Алдар кинондоо зориулж 20 кг турсан байна. Тэрбээр энэ талаараа “Гурван сарын хугацаанд зам дээр цаг орчим гүйсээр байгаад 20 кг хассан. Жин хаяхад хоолны дэглэм барих шаардлага гарч, өдөрт нэг аяга шөлтэй хоол идэж хэвшсэн. Бүр өлсөөд хэцүүдэхээрээ шоколадны хэлтэрхий ч болов хүлхээд л өдрийг барж байсан” гэж  хэлж байсан.

Г.Нараа

 

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


+ 3 = 10