Happy beautiful girl calling by phone in a summer street

Сонжоо:Та хүний сэтгэлийг хэрхэн татаж чаддаг вэ?

Зарим хүн энгийн аар саархан юманд их ажил болж хүч ухаан зардаг.Гэтэл зарим хүнд энэ ёстой л тоглоом байдаг шүү дээ. Энэ нь бусдад амархан нөлөөлж тэднийг өөртөө татах бусдад таалагдах өөрийгөө итгүүлэх увдис чадвартай ихээхэн холбоотой. Ийм чадвар муутай хүн бусдын сэтгэлийг татна гэдэг хэцүү. Өөрийгөө сайн мэдэх өөртөө сэтгэл хангалуун байна гэдэг чухал. Хүмүүст нөлөөлж сэтгэл санааг нь өөртөө татах чадвар танд байна уу? Үүнийг мэдэхийн тулд дараах сонжоогоор өөрийгөө шалгаарай. Асуултанд “ тийм ”, “ үгүй ” гэж хариулна.

  1. Та зөвхөн утсаар яриад санаа бодлоороо бусдын анхаарал сонирхлыг татаж чадах уу?
  2. Та өөртөө таалагддаггүй хүнтэйгээ яриад санамсаргүй амжилт оллоо. Тэгвэл тэр хүнд танд таалагддаг болж түүний тухай таны санаа бодол өөрчлөгдөх үү?
  3. Юм бичихэд таны бичсэн мөр дээшээ татдаг уу?
  4. Сэтгэлд таагүй асуудлыг та инээмсэглэн сонсож чаддаг уу?
  5. Өөрийнхөө санаа бодлоос ухрахгүйгээр хүнтэй маргахгүйгээр өнгөрөх зуршил танд бий юу?
  6. Маргахдаа санал нийлэхгүй асуудлыг та хүлээцтэй сонсож чаддаг уу?
  7. Хүмүүс үнэн сэтгэлээсээ танд найрсаг үг гаргадаг нь олон уу?
  8. Та өөрийгөө толинд хардаг болсон уу?

“Тийм” гэсэн асуултад 1 оноо, “үгүй “ гэсэн асуултад 0 оноо өгнө.

Оноог тооцох:

8-7 оноо:Хэний ч сэтгэлийг татаж чадна гэдэгтээ итгэж болно. Гэхдээ та дэндүү нялуун, нойтон хамуу шиг хүн байж магалгүй. Би бүх хүнд таалагдаж тэдний сэтгэлийг татаж чадна гэж боддог юм байна.

6-5 оноо:Хүмүүстэй аятайхан ярилцаж тэдний сэтгэлийг та татаж чаддаг юм байна. Хүнд өөрийгөө итгүүлэх гэж улаан цайм зүтгэхгүй, нэр төрөө хадгалж чаддаг аж. Бусдад  таалагдах гэж зан байдлаа зүсээ хувилгана гэдэг танд үгүй юм байна.

4-3 оноо:Хавь ойрын хүний хайр татсан хүн гэж таныг хэлэмгүй байна. Энэ бол таны шийдэмгий бус зан чанартай холбоотой. Өөрт итгэх итгэл муутайгаас та өөрийнхөө болон бусдын хэлсэн зүйлд итгэддэггүй хүн байна.

2-00с доош оноо:Хүнийг өөртөө татах, нэр төрөө бодох сэтгэл танд тун хомс юм байна. Та өөрийгөө ч боддоггүй аж. Толинд харахад өөртөө сэтгэл хангалуун байдаггүй биз. Өөрийгөө эрс өөрчлөх талаар их юм хийх хэрэгтэй.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …