The VOICE оf Mongolia шоуны шүүгчид тодорлоо

Mongol TV-н зураг.

Дэлхийн телевизийн салбарын хамгийн том контент “The Voice” шоуг “Авьяаслаг Монголчууд” шоуг хоёр жил дарааллан амжилттай зохион байгуулсан “Монгол ТВ”-ийн уран бүтээлчид эх орондоо хийхээр болсон. Голланд улсаас гаралтай “The Voice” шоу нь анх 2010 онд зохиогдож өдгөө дэлхийн 62 улсад хийгдээд байгаа аж. Энэхүү шоу нэвтрүүлэг нь “Авьяас, Чанар, Чадвар” гурвын төгс хослолоос бүрдэх бөгөөд “Зөвхөн шилдэг” -үүд оролцдогоороо бусад авьяас тодруулах шоунаас ялгаатай аж. Тэгвэл тус шоу нэвтрүүлгийн шүүгчдээр хэн ажиллах нь үзэгчдийн сонирхлыг их татаад байсан. Өчигдөр шүүгчдийн нэрс ил болсон бөгөөд Монголын урлагт нэр хүндтэй эрхмүүд шүүгчдээр сонгогдлоо. Тухайлбал Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Монгол улсад орчин цагийн видео артыг үндэслэгч On&Off продакшний захирал Сэдбазарын Ононбат, Монгол улсын гавьяат жүжигчин, Монгол улсад Heavy металь рок урсгалыг үндэслэгч, Хурд хамтлагийн гоцлол гитарчин, хөгжмийн зохиолч Дамбын Отгонбаяр, Монгол улсын төрийн соёрхолт, Монгол поп урсгалыг санаачлагч, Камертон хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Доржсүрэнгийн Болд, Киви хамтлагийн ахлагч, Монголын урлагийн ертөнцийн шинэ өнгө төрх дуучин Даваагийн Уламбаяр нар шүүхээр боллоо. Харин нэвтрүүлгийн албан ёсны тов хараахан гараагүй байна.

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …