Өчигдрийн Онцлох фото агшинууд

Япон улс, Кагошима. “Quasi-Zenith” хиймэл дагуул ачсан H-24 пуужин Танэгашима сансарын төвөөс хөөрлөө. Уг хиймэл дагуул шинэ загварынх аж.

Герман, Дассэлдорф. Роллин Стонь “No Filter” аялан тоглолтынхоо үеэр “Esprit” цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх үеэр.

Хятад, Huai’an. Жиансу аймгийн паркт манатай өдөр бүжиглэж байна.

Белорус, Сэлишче. Цангис жимс хураахад бэлэн болжээ. Тариаланчид талбайг усаар дүүргэсэнээр жимс усан дээр хөвдөг. Ингээд хураахад илүү амар болно.

Их Британи, Фалкирк. “Callendar” паркын нууранд хун ус цалгиулж байна.

Америк, Фаунтэйнгров. Калипорни мужийн усан үзмийн тариалангийн газар нутаг түймэрт автах үеэр Жим Стайтэс хөршийнхөө гэрийг шатаж байгааг харж байна.

Мьянмар, Яангон. Бурханы шашны лам нар “Prayer for Peace” шашны арга хэмжээний үеэр.

Чили, Сантьяго. “Columbus Day” цуглааны үеэр. Цагдаа болон жагсагч.

Шотланд, Гласгов. Үндэсний намын намрын бага хурлын үеэр төлөөлөгчид удирдлагадаа санал өгч байна.

Орос, Юурловк. Дагестан дахь загасны үйлдвэрийн залуу хилэн загаснууд.

Тайван, Тайпэй. Үндэсний өдрөөр цагдаа нар парап хийж байна.

Австрали, Alice Springs. Уралдааны машин замын хөдөлгөөнд гэрлэн дохио хүлээж байна.

Франц, Лион. Хонин сүрэг рүү чоно дайрах ихэссэн учраас фермерүүд жагсаал хийв.

Хятад, Льяниунган. Улирлын баярын үзэсгэлэн яармагт  зориулж тоглоомон панда хийж байна.

 

Б.Халиун

 

Санал болгох мэдээ

“Хүрээ Майдар” дурсгалын зоос худалдаанд гаргалаа

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр Монголбанк, Зүүн …