Бүсгүй таныг хайрлах, жинхэнэ эр хүнд байх ёстой зургаан чанар

Бүсгүй та амьдралынхаа хамтрагчаа сонгох гэж байна уу? Хэрэв таныг алдаа дутагдал бүхий л зүйлтэй чинь хамт хайрладаг эрийг алдаж болно гэж үү. Гэхдээ эдгээр шинж чанар таны сонгосон залууд бий бол бүсгүй та эргэлзэлгүй түүнийг сонгоорой.

1.Таны хайртай залуу таны гадаад төрхийн талаар тэр болгон юм хэлэхгүй. Тэр таны гадаад төрх өө сэвийг анзаардаггүй дээ биш. Зүгээр таныг байгаагаар тань хүлээн зөвшөөрч дурласан гэсэн үг юм. Хэрэв тэр хэзээ үсээ будуулсан, эсвэл туранхай ч байсан болоосой гэх мэтээр гоочилбол танд чин сэтгэлээсээ хайргүйг илтгэдэг аж.

2.Тэр танд өөрийн гэсэн орон зайг гаргаж өгнө. Хэрэв та хайртай залуутайгаа хэвийн харилцаатай бол бие биенээсээ олон зүйл нуухгүй болов уу. Тэр үнэхээр таныг хүндэлдэг бол өөрийн орон зайг гаргаж өгнө. Тэр таны хувийн гар утас, фэйсбүүкт төдийлөн анхаарлаа хандуулахгүй.

3.Хэцүү үед таныг орхиж явахгүй.Бүсгүйчүүд бидэнд өдөр болгон бэрхшээлтэй цаг үе тулгардаг шүү дээ. Гэвч жинхэнэ эр хүн таныг хэцүү асуудалтай тулгарахад орхиж явдаггүй харин  ч танд тулгарсан асуудлыг хамтдаа шийдэх арга замыг зааж өгдөг.

4.Тэр танаас сэтгэл хөдлөлөө нуухгүй. Танд сэтгэл хөдлөлөө нуулгүй илчилж зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө бус харилцаагаа улам сайжруулахын тулд өөрийнхөө давуу болон сул талыг тантай хуваалцаж байвал та түүнд итгэж болно.

5.Тэр зөвхөн өнөөдрийн талаар боддоггүй. Тэр тантай өнөөдөр хамт болзох, хоолонд урих, гэх мэт зөвхөн өнөөдрийг харалгүй олон зүйлийг хийхийг хүсч байвал та хайртай залуудаа хүнтэй нэгэн гэдгийг ойлгох биз ээ. Хэрэв залуу тань таны амьдралын талаар төдийлөн сонирхохгүй зөвхөн оройн хоол мэтийг төлөвлөж байгаа бол ийм төрлийн залуугаас эртхэн зайгаа бариарай.

6.Найзуудаасаа үргэлж таныг дээгүүрт тавьдаг. Тэр найзуудынхаа үзэл бодлыг чухалчлан авч үзэж таныг үргэлж хоёрдугаарт тавьдаг бол та тухайн залуугийн хувьд энгийн л нэгэн. Харин бүсгүй таныг үргэлж найзуудаасаа дээгүүрт тавьж таны бодлыг эхэлж сонсдог бол та түүний амьдралын гарцаагүй чухал нэгэн болсон гэж бодож болно.

7.Тэр таныг хүндэтгэж аль болох гомдоох зүйл хийхгүйг хичээнэ. Эр хүн өөрийн эмэгтэйг өвтгөх байтугай гомдоохийг ч хүсдэггүй. Тэр үргэлж таны бодол санааг асууж гомдоох зүйл хийхгүйг хичээнэ. Хэрэв тэр танд хайргүй танаар зүгээр л тохуурхаж байгаа бол таны үзэл санаа түүнд огтхон ч хамаагүй.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …