Майли Сайрус ямар шалтгаанаар сүйгээ цуцалсан бэ

Дуучин  Майли Сайрус, найз залуу болох жүжигчин Лиам Хэмсворт нар 2012 онд сүйгээ  тавьж 2013 онд салж байсан юм.  Майли Сайрус  Лиамаас салах болсон шалтгааныхаа талаар телевизийн хөтлөгч Ховард Стэрнтэй хийсэн ярилцлагынхаа үеэр “Лиам “The Hunger Games”-т хамтран тоглосон Жэннифер Лорэнс болон “The Dressmaker”-т хамтран тоглосон Кэйт Винслэт нартай дотно харилцаатай байдгаас  нь болж бид сүйгээ цуцалсан. Хоёр хүн нийлж, нэг бүхэл хүн болно гэдэгт санаа нийлдэггүй. Хосуудын хувьд яг өөрөөрөө өсөж дэвжих боломж хязгаарлагдмал мэт санагддаг.Хэн нэгнээс хараат байдлаар өөрийгөө хүн хөгжүүлж чадахгүй, хувьдаа тодорхой хэмжээний цаг хугацааг зарцуулж байж хөгжинө гэж үздэг”  гэж хэлжээ.

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …