С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг үргэлжлүүлэн авч эхэллээ

Элэгний С вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээг насны хязгааргүйгээр үргэлжлүүлэн авч эхэлсэн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. Монгол Улсын Засгийн Газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг насны хязгааргүй авч эхлээд байсан. Гэвч долдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 34,0 мянга гаруй даатгуулагч бүртгэгдэж тухайн жилийн батлагдсан төсөв хүрэлцэхгүй нөхцөл үүссэн тул сорьц тээвэрлэлт болон элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг түр хугацаанд зогсоогоод байсан.

Харин санхүүжилт орсон тул Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн есдүгээр тогтоолоор элэгний С вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх нэг удаагийн зардлын төлбөрийн дээд хязгаарыг нэг даатгуулагчид хагас автомат анализатороор 80,0 мянга, бүрэн автомат анализатороор тоолоход 120,0 мянган төгрөг байхаар тогтоосон бөгөөд дээрх төсвөөр ойролцоогоор 12,5 мянган даатгуулагчийг нэмж шинжилгээнд хамруулах боломжтой гэж тооцоолжээ.

Даатгуулагчдын тухайд улсын хэмжээнд элэгний С вирусийн эсрэг эмийн жор бичих эрхтэй нэр бүхий 201 эмчид үзүүлж, /http://www.ndaatgal.mn/v3/ шинжилгээний бичиг заавал авах бөгөөд харин өөрийн шинжилгээ өгөх лабораторийг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан нэр бүхий 21 лабораториос http://www.ndaatgal.mn/v4 сонгох боломжтой. Мөн шинжилгээ өгсөн даатгуулагч “Элэг бүтэн Монгол” цогц хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр элэгний С вирусын эсрэг эмийг хөнгөлөлттэй үнээр авч, цаашид эмчлүүлэх боломж нээлттэй аж.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …