Сэрэмжлүүлэг: Зам, тээврийн осол гарахаас болгоомжил

Ихэнх нутгаар энэ сарын 07-08-нд хур тунадас, нойттон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхтэй холбогдуулан Атвотээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлэг гаргалаа.

Хучтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл саатах улмаар шатахуун дуусах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гардаг. Үүний улмаас зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учрах магадлалтайг сэрэмжлүүллээ.

Тиймээс тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол орон нутагт хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг анхааруулав. Түүнчлэн “Автотээврийн үндэсний төв”-тэй гэрээгээр ажилладаг аж ахуйн нэгжийн найдвартай, баталгаатай, даатгалтай хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сонгохыг  уриаллаа.

Санал болгох мэдээ

Зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Малч­ид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох …