Хайрын тухай алдартнуудын хэлсэн ишлэл

17/10/07 01:01

1126 Үзсэн

Related image

Энэ үгийг мэдэхгүй хүн байхгүй. Гагцхүү үүнийг тайлбарлан өгүүлэх хүмүүсийн бодол харилцан адилгүй. Хайрын тухай алдартнуудын хэлсэн ишлэлийг хүргэж байна.

-“Бие бие рүүгээ инээмсэглэж бай, инээмсэглэл бол хайрын эхлэл юм” Тереза Эх

“Хайр бол өөрийн аз жаргалаас илүү өөр нэгний аз жаргалыг чухалчлах сэтгэл юм” Америкийн зохиолч Жексон Браун

-“Хүн амьдралдаа алдалгүй авч явах хамгийн чухал зүйл хайр юм” Одри Хепберн

-Хайр бол хоёр салангид биед байх нэгэн сэтгэлийн бүрдэл юм” Аристотель”Би хайр гэдэг зүйлтэй уйгагүй нөхөрлөхөөр шийдсэн. Учир нь үзэн ядалт бол тэсвэрлэхэд садаа болдог маш том ачаа юм” Мартин Лютер Кинг
-“Хайрыг галтай зүйрлэж болно. Дүрэлзэж байхдаа маш гоё харагдаж, халуун дулаанаар төөнөдөг. Унтрах гэж сүүмэлзэж байхдаа ч гэрэл гаргасаар л байдаг. Галыг алдахгүйн тулд түүнд дуусашгүй их түлээг нэмэх хэрэгтэй байдаг” Домогт жүжигчин Брюс Ли

-Баян тансаг, элбэг дэлбэг байдал бус хайр нигүүлсэл хамгаас чухал. Үүнгүйгээр хүн төрөлхтөн үл оршино” Далай Лам
-“Хайр бол чиний тарьж ургуулж байгаа цэцэг юм” Дуучин Жон Леннон
-“Би хувиа хичээсэн, бага зэрэг найдваргүй. Би алдаа гаргадаг, дэггүй. Миний сул талыг байгаагаар минь хүлээн авч чадахгүй хүнд би бүхнээ зориулна гэж байхгүй” Мэрилин Монро

-“Харанхуй байдал харанхуйгаар гарахад тус болохгүй. Зөвхөн гэрэл л үүнд тус болно. Үүнтэй адил үзэн ядалт үзэн ядалтаас гаргахгүй. Үүнд зөвхөн хайр л тус болно” Мартин Лютер Кинг

-“Их хайрлаж, дундуур итгэж, бага алдаа гарга” Уильям Шекспир
-“Хайр бол салхи юм. Чи үүнийг харж чадахгүй, гэхдээ мэдэрдэг” Зохиолч Николас Спаркс

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


9 + 8 =