Г.Алтаншагай:Ханийгаа сэтгүүлч бүсгүй гэдгийг нь мартаад байх юм

17/10/06 02:25

“Мөрөөдлийн театр”-ын  жүжигчин Г.Алтаншагайгийн эхнэр сэтгүүлч С.Насанжаргал гэдгийг хүн бүхэн  билээ.  Түүний эхнэр  С. Насанжаргал “Мөрөөдлийн театр”- ын тоглолтыг үзсэн сэтгэгдлээ  цахим хуудсандаа нийтэлжээ.

 Жүжигчин Г.Алтаншагай  эхнэр С. Насанжаргалынхаа тоглолтыг нь үзээд бичсэн сэтгэгдэлд  “Хэхэ эхнэр маань мэдээгүй байсан чинь авч өгсөн байна шд…хааяа ханийгаа сэтгүүлч бүсгүй гэдгийг нь мартаад байх юм.Манай шинэ тоглолтын талаар ийн өгүүлжээ…” гэж бичжээ.

 С. Насанжаргалын “Мөрөөдлийн театр”- ын тоглолтын талаар бичсэн сэтгэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

С.Насанжаргал Өчигдөр “Мөрөөдлийн театр”-ын тоглолтыг үзлээ.Уржигдар бас үзсэн.Би ер нь үздэг юм.Энэ хамтлагийн тоглолтыг байгуулагдсан цагаас нь үзсээр долоон  жил болжээ.Хэдэн юм бичмээр санагдаад.Урьд нь ингэж ам ангайж байсангүй.Хүмүүс ихэвчлэн жүжигчин Г.Алтаншагайн эхнэр гэж хараад магтаж муулахын алинд ч тоохгүй байх вий гэсэндээ юу ч хэлж байсангүй. Энэ удаад энгийн нэгэн үзэгчийн хувьд хэдэн үг хэлье.Эдний тоглолт “Сошиал эвлүүлэг”нэртэй СТӨ-нд тоглогдож байгаа.Ёстой нэг тасархай гоё болж байна лээ.Үнэндээ л бардам хэлж чадна.Зүгээр нөхөр нь энэ хамтлагт байгаадаа биш.Угаасаа л гоё болоод байхад бусадтай хуваалцмаар байлаа.Амьдралын олон асуудал стреснээс түр ч гэсэн гарч “үхтэлээ” инээлээ.Зохиол,найруулга,бүжиг жүжигчдийн хувцас хунар гээд аргагүй л монголын хошин урлаг энтертайнмент шоу чиглэлээр хүчтэй ажиллаж чаддаг болжээ.Дээр нь сошиал од “бяцхан булдруу” хочит Өсөх-Ирээдүй гэдэг хөөрхөн хүү.Цангинатал дуулаад гараад ирэхэд нь огшоол явчдын байна.Нас явж байгаан болов уу.
Үзэсгэлэнтэй Түмэн-Өлзий,хэзээ ч хөгширдөггүй “Цэцэг”хамтлагийн Батболд хуучирдагүй жинсээрээ гангаран алдарт “Заяа” дуугаараа зрителийг шуугиулж байналээ.Ёстой л нэг юм үзсэн юм шиг болно гэж энэ байх.Тийм ч учраас хэлэхгүй өнгөрч боломгүй санагдаад.
Өнөөдөр монголын нийгэм дэндүү стресстэй байгаа.Арга ч үгүй биз.Монгол хүн яаж амьдрах уу,цаашдаа хэнд итгэх үү.Үр хүүхдээ амар амгалан орчинд яаж өсгөх вэ гээд олон асуудал айл өрх бүрийн ард бий.Хүн болгон улс төржиж,тодорхой хэмжээнд оролцоод дуугараад байвал байдал дээрдэж,амьдрал сайжрах юм шиг санаж явцгаана.Ийм нийгэмд юу хэрэгтэй юм.Мэдээж хүн бүр шудрага,зогсолтгүй хөдөлмөрлөх хэрэгтэй ч урлагаар тархиныаа цангааг тайлах нь юунаас ч чухал.Тийм учраас “Мөрөөдлийн театр”-ын тоглолтыг үзээсэй гэж зөвлөх байна.Зарим “өндөр боловсролтой,ухаантай” –мэргэн туулайнууд хошин шог бол доод гарлынхны үздэг жанр мэтээр ярьдаг л юм билээ.Ганган хослол өмсөж,театрын үүдээр дээдчүүлтэй зэрэгцэж алхах сайхан ч ядаргаагаа тайлтал инээж,ээж ааваа баярлуулан, ойрд болзоогүй нөхрөө сугадан,жаахан үрсээ дагуулан сунжиралдах бүүр сайхаан гэж.Би лав ингэж амрах дуртай.Ижий минь бөөн баяр.Завгүй монголчуудын зав гаргаж үзэх тоглолт болжээ” гэж  хэмээн бичжээ.

 

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


1 + = 5