Иванка Трампын бренд загварын зах зээлээс түлхэгдэж эхэллээ

Холбоотой Зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ууган охин Иванка Трамп эцгээсээ илүү нэр хүндтэй гэхэд хилсдэхгүй. Иванка 15 настайгаас загвар өмсч дэлхийн алдартай брендүүдийн нүүр царайгаар тодорч байсан. Тэр 17 настайдаа бизнесийн чиглэлээр суралцаж ирээдүйд эцгийнхээ залгамж халаа болохоор бэлтгэгдэж эхэлсэн байдаг. Гэхдээ мөрөөдлөө орхисонгүй загварын салбарт шилдэг тоглогчдын нэг болохыг зорьж “Ivanka Trump” нэрийн хувцасны брендийг зах зээлд үйлдвэрлэж эхэлсэн. Дональд Трампыг ерөнхийлөгч болохоос өмнө Иванка загвар, үл хөдлөхийн салбарт тун амжилттай явж байсан. Гэвч түүний эцэг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноор Дональд Трампад дургүйцлээ илэрхийлсэн хүмүүс Иванкагийн брендээс татгалзаж эхэллээ. АНУ-ын зарим салбарт Иванкагийн дэлгүүр үйлчлүүлэгчгүй болсон хэмээн зарим агентлагууд мэдээлэх болжээ.

Холбоотой Зураг


Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …