Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдүүлнэ

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг ирэх онд бүрдүүлэх нэр бүхий 21 аж ахуйн нэгж, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэ дагуу аж ахуйн нэгжүүд нөөцийг 94700 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх үүрэг хүлээж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн нөөцийн бүрдүүлэлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавихыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгав.

Энэ онд нэр бүхий 16 аж ахуйн нэгж 5,120 тонн А-80, 29,660 тонн АИ-92, 44,420 тонн дизелийн түлш, 2,700 тонн онгоцны түлш, нийт 81,900 тонноос доошгүй газрын тосны бүтээгдэхүүн нөөцлөх ёстой байсан. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 68 хоногийн нөөцтэй байгаа нь аж ахуйн нэгжүүд хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж байна гэсэн үг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …