Ноён Бондгор “Монголд төрсөн минь учиртай” аялан тоглолт хийхээр болжээ

 Дуучин Ноён Бондгор “Монголд төрсөн минь учиртай” аялан тоглолтоо нэнэ сарын 9-25-ны өдрүүдэд Ховд аймгийн сумдаар тоглохоор болсон байна.

Тодруулбал, энэ сарын 9-нд Дарви, 10-нд Чандмань, 11-нд Дөргөн, 12-нд Мянгад, 13-нд Буянт, 14-нд Эрдэнэбүрэн, 15-нд, Ховд сум 16-нд Манхан, 17-нд Зэрэг, 18-нд Цэцэг, 19-нд Алтай, 20-нд Үенч, 21-нд Булган, 22-нд Мөст, 23-нд Мөнххайран, 24-нд дуут, 25-нд Ховд аймгийн төвд тоглохоор болжээ.

Тэрбээр, өнгөрсөн дөрөвдүгээр сард “Монголд төрсөн минь учиртай” тоглолтоо хийж сонсогч олон түмнээ баясгасан билээ. Эвлэг зөөлөн, уянгалаг хоолойгоороо ард түмнээ аргаддаг тэрээр тоглолтынхоо туршид 26 дууг амьдаар дуулж сонсогч түмнээ байтугай мэргэжлийн дуучдыг хүртэл   гайхшруулж чадсан юм.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …