Ховд аймагт Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ажиллаж байна

Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт 9 сарын 28-30-ны өдрүүдэд ажиллана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өчигдөр эрүүл мэндийн салбар байгууллага болох ЭМГ, БОЭТ, “Зооноз” өвчин судлалын газар болон аймгийн удирдлагуудтай уулзаж аймаг орон нутгийн талаар мэдээлэл сонсож, харилцан ярилцлаа. Мөн үргэлжлүүлээд Зооноз өвчин судлалын газар, Эрүүл мэндийн газар, Амаржих газар, БОЭТ зэрэг байгууллагуудаар орж тэдний үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж заавар чиглэл өгч ажиллаа.

Аймаг орон нутгийн зүгээс эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг  танилцуулан, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа холбогдох яамны хүмүүст онцолж, шийдвэртэй арга хэмжээ авч өгөхийг хүсч байлаа. Ховд аймгийн хувьд 80 гаруй мянган хүн амтай. БОЭТ нь одоогоор үндсэн үйл ажиллагааны ачаалал нэг дахин хэтэрсэн байдалтайгаар ажиллаж байгаа юм. Тиймээс цаашид байрны өргөтгөл, тоног төхөөрөмжийн шинэчлэл, эмч мэргэжилтнүүдийн хүрэлцээ хангамж гээд шийдвэрлэх шаардлагатай асуудал олон байгаа юм. Бельгийн Засгийн газрын санхүүжилтээр байгуулагдах БОЭТ-ийн өргөтгөл, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажил одоогоор шийдвэрлэгдсэн зүйл байхгүй байгаа бөгөөд 2018 оны төсөвт улсын төсвөөс гаргах ёстой санхүүжилтийг Засгийн газрын зүгээс шийдвэрлэж чадвал манай аймагт хэрэгжихэд бэлэн байгааг яамны дэд сайд онцолж байлаа.

Харин өнөөдөр БОЭТ болон аймаг сумын эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдтэй уулзалж хийж сургалт зөвлөгөө өгөх, иргэдэд мэргэжлийн эмч нарын үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, шинжилгээ хийж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭМЯ-.ны дэд сайд Л.Баямбасүрэн, тус яамны газрын дарга Я.Буянжаргал, Мэргэжилтэн Д.Тунгалаг, Ш.Уранцэцэг, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал хүүхдийн эрчимт эмчилгээний эмч Ш.Энхтөр, Зөвлөх эмч С.Энхтуяа, УГТЭ-ийн Зүрх судасны эмч Е.Досжан, АШУҮИС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн багш зөвлөх Ж.Энхцэцэг, ХСҮТ-ийн дэд захирал хавдрын эмч С.Хүрэлсүх нар гэсэн эмч мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм.

Энэ жил “Нийгмийн эрүүл мэндийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан иргэдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр онцгойлон анхаарах талаар гол бодлогоо чиглүүлэн ажиллаж байна. Тиймээс иргэд өвдсөн хойноо биш өвдөхөөсөө өмнө аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж чадвал эргээд гарах хор хохирол нь хаа хаанаа бага байх тул иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь чухал гэдгийг талууд онцолж байлаа.

Эх сурвалж:Ховд аймаг

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …