“Зүүдэнд ч оромгүй явдал”киноны Ромка дүрд тоглосон жүжигчин Никита Михайловский

“Зүүдэнд ч оромгүй явдал”киноны Ромка дүрд тоглосон  ЗХУ-ын жүжигчин  Никита Михайловский нь 1964 оны 4-р сарын 8 нд төржээ.

Никита Михайловский  яг л Ромка шиг тун эрт хайр дурлалтайгаа учирж амьдрал зохиосон боловч салалтаар төгссөн байна. Тэрээр хоёр ч удаа гэрлэж, анхны эхнэрээсээ Софья хэмээх охинтой болсон юм.

Тус кинонд тоглохдоо Никита Михайловский дөнгөж 15-хан настай байсан бол Катя буюу Татьяна Аксюта 23 настай нөхөртэй эмэгтэй байв.

Ромкагийн дүрээр сая сая үзэгчдийнхээ сэтгэлд мөнхөрсөн жүжигчин Никита Михайловский 1991 оны 4-р сарын 24 нд 27 насандаа  цусны өвчнөөр нас барсан юм.

“Зүүдэнд ч оромгүй явдал” 1981 онд дэлгэцэнд гарч 26 сая гаруй хүн үзэж дээд амжилт тогтоож, Вильнюст болсон Бүх холбоотын кино наадмын дээд шагнал хүртжээ. Энэ киног наймхан сарын дотор ЗХУ-д /хуучин нэрээр/ 26 сая хvн vзсэн гэдэг. Катяд тоглосон Татьяна Аксюта, Ромкад тоглосон Никита Михайловскийгаас насаар долоо эгч байв. Н.Михайловский зураг авалт эхлэх vед дөнгөж 16 нас хvрч байсан бол Т.Аксюта театрын дээд сургууль төгсчихсөн бас гэр бvлтэй нэгэн байлаа.
Өсвөр насны хоёр залуугийн хайр дурлалын тvvх vзэгчдийн дунд богино хугацаанд асар их амжилт олжээ. “Советский экран” сэтгvvлийн санал асуулгаар энэ кино 1981 оны шилдэг киногоор шалгарч Вильнюсийн кино наадмаас тэргvvн шагнал авсан бол Португалийн Томарагийн наадмаас Т.Астюка шилдэг эмэгтэй дvрийн шагнал хvртэж байжээ.
Киноны төгсгөлийн хэсгийг хоёр өөр хотод авчээ. Ромка цонхоор унадаг хэсгийг Ленинградад авсан бол газар ойчдог хэсгийг нь Москвад авчээ.

Санал болгох мэдээ

Халиа тошин үүссэн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж …