Монголбанк ирэх оноос ипотекийн зээлийг хэрэгжүүлэхгүй

Монголбанк зурган илэрцүүд

Монголбанкнаас ипотекийн зээлийг ирэх оноос эхлэн олгохгүй байх талаар яригдаж эхэллээ. Тухайлбал олон улсын валютын сантай тохирсон өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрийн хүрээнд төв банкнаас орон сууцны найман хувийн зээлийг Засгийн газар луу шилжүүлэх ажлыг хийх аж. Ипотекийн зээлийг шууд зогсоох нь иргэд, барилгын компаниудад хохиролтой гэж эдийн засагчид тайлбарлаж буй. Гэвч өнгөрсөн оноос эхлэн Ипотекийн зээлийн санхүүжилтэд олгодог мөнгө буурсан гэж Монголбанк мэдэгдсэн. Үүнээс үүдэн засгийн газар ипотекийн зээлийг дангаар олгосноор аажимдаа ипотекийн зээлдэгчийн тоо эрс буурна гэж тооцоолсон байна.

Энэ оны гарснаас хойш нийт 2700 гаруй иргэнд зээл олгосон бол нэгдүгээр сард 365, хоёрдугаар сард 395, гуравдугаар сард 434 иргэн ипотекийн найман хувийн хүүтэй зээлд хамрагджээ.
Харин дөрөвдүгээр сард ипотекийн үндсэн санхүүжилтээс гадна орон нутагт 15.9 тэрбум төгрөгийн ипотекийн санхүүжилтийг нэмж, шийдвэрлэснээр нийтдээ 705 иргэн ипотекийн зээлд хамрагдсан бол тавдугаар сард Монголбанк, Засгийн газар 50.6 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж, 722 иргэнд ипотекийн 8 хувийн хүүтэй зээл олгожээ. Харин зургадугаар сард Засгийн газар, Монголбанк хамтран 52 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргахаар төлөвлөсөн байсан бол наймдугаар сард нийт 393 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдаж 24.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …