Өмгөөлөгч Г.Батбаярын тэрбумын орлогын цаана юу нуугдана вэ?

“Тэрбумтан өмгөөлөгч” гэж мундаг хүн байх. Яг үнэндээ Г.Батбаяр өөрийн хамтрагчийнхаа tug.mn сайтаар дамжуулан өөрийгөө ингэж бичүүлсэн. Тэрбээр Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст 108  сая төгрөг аваачаад тушаачихаад “Дүүргийн Шилдэг татвар төлөгч хувь хүн”-ээр шалгарсан болохоор “тэрбумтан” гэж нэрлүүлэх учиртай гэж санасан аж.

Гэвч тэрээр ямар замаар тэрбумтан болов гэдэг нь олны  анхаарал татаж байгаа асуудал юм. Г.Батбаярын өмгөөлж буй хэргүүдийн ажлын хөлс түүнийг тэрбумтан болгож чадахааргүй. Тухайлбал, тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн багш нар түүнд тэрбум төгрөгийн хөлс төлж өмгөөлөл хийлгээгүй л ойлгомжтой. Дуучин С.Амармандахыг сайн дураар өмгөөлж байгаа гэсэн болохоор хөлс аваагүй байж таараа. Өмгөөлж байсан ч үйлчлүүлэгчээ ял сонсгосон тул  Г.Сарангэрэл охин ийм их мөнгө өгөөгүй нь тодорхой.

Тэгэхээр Г.Батбаяр өмгөөлөгч хаанаас тэрбум төгрөгийн ашиг олж, гэнэт их хэмжээний татвар төлж, өөрийгөө сурталчилж яваа нь анхаарал татаж байгаа юм. Тэгээд ч олсон гээд байгаа тэрбум төгрөгийн ашиг нь зөвхөн 2016 оных гэж харагддаг. Өөрөөр хэлбэл Г.Батбаяр 2016 оны сүүлчээр гэнэтийн их ашиг олохоор ажил хийжээ. Гэвч яг ямар ажил хийв. Мэргэжил, мэдлэг, ур чадвараараа ийм хэмжээний мөнгө олох боломжтой юу гэдэг асуудал анхаарал татдаг.

Өмгөөлөгч Г.Батбаярыг өмөөрч хэвлэлийн хурал хийсэн  хэсэг хүмүүс “шудрага өмгөөлөгч Г.Батбаярын төлөө тэмцэхэд бэлэн” гэсэн байдаг. Түүгээр зогсохгүй “Г.Батбаярын төлөө хоолойгоо хэрчихэд ч бэлэн” гэж хэвлэлийн хурал зарлан ярьж байсан хүмүүс бий гээд бод доо. Даанч тэдгээр хүмүүсийнх нь нэг “төлбөртэйгээр хүн гүтгэдэг” гэдгээ дараа нь  хүлээн зөвшөөрчихсөн болохоос биш.

Ер нь тэгээд ч Г.Батбаяр өмгөөлөгч  шударга хүн юм бол хаанаас тэрбум төгрөгийн ажлын хөлс авснаа олон нийтэд л мэдэгдчихмээр байгаа юм  даа. Гэтэл “Би л шилдэг татвар төлөгч” гэж өөрийгөө магтаж яриад байгаа болохоос олсон ашгийнхаа тухай ганц үг ч ган хийгээгүй юмдаг. Тэгээд хаанаас ийм ашиг олов гээд асуухаар жуумалзаад л, хэлсэн ярьснаа үгүйсгээд л, хүмүүс намайг тэрбумтан гэж доромжиллоо гээд л…

Г.Батбаярын талаар “Шударга ёс ярьж байгаа боловч, эд хөрөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй хүн” гэж Модернист яруу найрагч Б.Галсансүх нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Тухайн ярилцлага дээр өөр нэг зүйл ажиглагдсан нь Г.Батбаярын дээр дурдаад буй хөрөнгө санхүүгийн эх үүсвэр юм.

Яруу найрагч Б.Галсансүх юу ярив

Тэрээр “Г.Батбаяр, Б.Ариунтуул нарын сайтад миний 20-оод жил хэвлэлийн салбарт ажлаад олж хараагүй тийм их хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэхүйц орлого хэд хэдэн удаа орсныг нотлох баримт надад бий…” гэж ярьсан нь анхаарал татлаа.

Эндээс Г.Батбаяр, Б.Ариунтуул нарын харилцаа өмнө хэвлэлээр гараад байсан шиг амрагийн холбооноос хальж, эдийн засгийн холбогдолтой болчихжээ гэж хардахад хүргэж байгаа юм. Тэд нийлээд нэг нь өмгөөлж, нөгөө нь мэдээлж байгаа нэртэй ашиг олдог бололтой. Гэхдээ бүр маш ихийг шүү дээ. Тэгээд олсон ашгаасаа татвар төлж. Үүнийг нь “шилдэг татвар төлөгч өмгөөлөгч”, “тэрбумтан өмгөөлөгч” гээд туг.мн сайтаар бичээд байдаг байх.

Яруу найрагч Б.Галсансүх тэдний ашиг орлогынх нь гүйлгээний баримтуудыг гаргаж тавьсан байдаг. Харин энэ хүмүүс хаанаас ийм их хөрөнгө олоод байна вэ. Жирийн иргэдийн битгий хэл улс төрчдийг өмгөөлөөд ч тэрбумын ашиг олохгүй. Тэгвэл үүний гаргалгаа болсон нэгэн бичлэг туг.мн сайтад гарчээ. Тодруулбал, нэгэн хятадын компанийн гүйцэтгэх захирал гэх нөхөр Монголын шүүхийн байгууллагыг буруутгаж мэдэгдэл хийж байгаа бичлэг Туг.мн сайтад нийтлэгдсэн байна. Гэвч удалгүй энэ бичлэг нь тус сайтаас устгагдажээ.

Энэ бичлэгийн дараах нь Б.Ариунтуулын хувийн данс руу их хэмжээний төгрөгийн гүйлгээ хийгдсэн тухай баримт бий. Тэгэхлээр Г.Батбаяр, Б.Ариунтуул нарын татварт тушаагаад ч багтаж шингэхгүй болчихоод байгаа тэр их хөрөнгийн эх үүсвэр нь хятадын хөрөнгө оруулалттай компаниуд болж таарч байна уу. Нэг нь тэднийг шүүхэд төлөөлж өмгөөлөөд, нөгөөх нь мэдээлэх нэрээр хөрөнгөждөг бололтой. Ямар учиртай компани гэхээрээ өмгөөллийн үйлчилгээнд тэрбум төгрөгийн хөлс өгч, нэг бичлэгийг хэдэн арван саяар үнэлж байна вэ?

Г.Батбаяртай хамтран ажлаад байгаа хятадын компани Монголд юу хийх гэж ингэтлээ улайрч, Монголын шүүхийн тавьсан хоригийг эсэргүүцэж, мэдэгдэл хийнэ вэ. Өмгөөлөгч, сэтгүүлч хоёрын эдийн засгийн харилцааны цаана юу нуугдана вэ?

Ц.Бат

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …