Харүмафүжи Д.Бямбадорж дээд зиндаанд ес дэх түрүүгээ авлаа

Есдүгээр сарын Аки башёд Японы мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж түрүүлж, дээд зиндаанд ес дэх түрүүгээ авлаа. Тэрбээр озеки Гоэйдотой барилдаж, нэмэлт барилдааны үеэр учраа бөхөө татахад нь дагаж  унагаж, ес дэх удаагаа дээд зиндаанд түрүүллээ. Хоёр бөх өмнө нь 42 удаа барилдсанаас 31-д нь аварга Бямбадорж даваад байсан бөгөөд энэ удаа давж хоёр бөх ижилхэн 11 даваа, дөрвөн унаатай болжээ. Мөн Макүшита зиндаанд Монголын бөх Какамио Б.Нанжид 7 даваагаар түрүүлсэн байна.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …