Нарны үр сад киноны хосууд ИРЭХ САРД хуримлана

song joonki wedding зурган илэрцүүд

“Нарны үр сад” киноны цувралын гол дүрийн жүжигчид ирэх сарын 31-нд хуримлахаар болсон билээ. Тухайлбал хоёр жилийн өмнө буюу “Нарны үр сад” кинонд тоглосноор дотносож эхэлжээ. Киноны тухайд Азийн хамгийн өндөр зардлаар бүтсэн цувралуудын нэг “Нарны үр сад” кино өнгөрсөн жил үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус киноны нийт 16-р ангийн зураг авалтын 10.8 сая доллараар бүтсэн байна. Дунджаар нэг анги нь 0,67 сая доллараар бүтсэн гэсэн үг юм. Уг киноны зураг авалтын зарим хэсэг нь Грекийн Закинф, Лемнос гэсэн үзэсгэлэнт арлуудад өрнөсөн байна. Олон объектод зураг авахаас гадна байгалийн гамшиг, алан хядагчдын асуудал зэрэг Солонгос цувралуудад тэр бүр байдаггүй сэдвийг хөндсөнөөрөө онцлог бүтээл болжээ. Гол дүрийн эрэгтэй жүжигчин 31 настай Сон Чжун Ки, эмэгтэй жүжигчин 35 настай Сон Хе Гё нар болзож байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн. Хосууд саяхан Сан Франциско хотод хуримын зураг авалтдаа орсон талаар зарим агентлагууд мэдээлж байна. Тэд ирэх сард гэр бүлийн гишүүд дотнын нөхөд оролцсон даруухан хурим хийхээр төлөвлөж байна.

Холбоотой Зураг

song joonki wedding зурган илэрцүүд

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …